Төмөр унаж, хүний амь хохирсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

img

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр Гэсэр сүмийн замын уулзварын зүүн талд байх “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс төмөр унаж, барилгын урд талын замаар зорчиж байсан автомашины жолоочийн амь насыг хохироосон.

5

Уг хэрэгт Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт тухайн үед туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Мээж класс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлд зааснаар “аюулгүй ажиллагааны журам зөрчсөн” гэж  яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт ирүүлсэн байна.

6

Дүүргийн I прокурорын газраас хэргийг хянаад 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, харьяалах шүүхэд шилжүүлжээ.

6

Хэргийг сануулахад өнгөрөгч нэгдүгээр сарын 7-ны өдөр “Макс Өргөө” ХХК-ийн захиалгаар “Зуншин” ХХК-ийн барьж буй барилгын туслан гүйцэтгэгч “Мээж класс” компанийн ашиглаж байсан дүүжинт өргүүрийг дээвэртэй холбож тогтоосон сум төмөр автозамаар зорчиж буй машин дээр унасан. Ослын улмаас Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн эзэмшлийн 31-39 УНР улсын дугаартай автомашины жолоочийн амь нас хохирч, машинд 49.976.000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hmhm:
mashinii hohirliin une todorhoi harin ami hohirson hunii une hed ve?
2014-06-06