Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульфтэй уулзлаа

img

  Катарын Доха хотноо НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны IV чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр талын уулзалтуудыг хийж байна. Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ын Ерөнхийлөгч Кристиан Вульфтэй уулзлаа. Герман Улс нь Монгол Улсын хувьд Европ дахь гол түнш бөгөөд Монгол, Германы иж бүрэн түншлэл нь амжилттай хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй дүгнэлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Германы “Ханс Зайделийн сан”, “Конрад Адинауэрын сан”, “Фридрих Эбертийн сан” зэрэг байгууллагаар дамжуулан монголын төрийн байгууллагуудыг чадавхижуулахад дэмжлэг үзүүлж ирсэнд талархлаа илэрхийлэв. Саяхан Герман Улсын Канцлер хатагтай А.Меркелийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөр үр дүнтэй болсныг дурьдаад, уг айлчалын үеэр ярилцаж тохиролцсон асуудлуудын дагуу хоёр талын холбогдох албаны хүмүүс үргэлжлүүлэн эрчимтэй ажиллаж байгааг тэмдэглэлээ. Германы зүгээс уул уурхай, дэд бүтэц, аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь хоёр талын сонирхолд нийцэж байгаа. Ялангуяа нүүрснээс шингэрүүлсэн хий гаргах германы технологийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгааг энэхүү уулзалтын үеэр дахин нотолсон юм. Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, уул уурхай, хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэхэд үзүүлж буй тэтгэлгийн тоог нэмэгдүүлэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч К.Вульфээс хүсэв. Мөн Монгол, Германы хамтарсан их сургуулийг Улаанбаатарт байгуулах асуудлаар санал солилцлоо. ХБНГУ-ын Ерөнхийлөгч К.Вульф Монгол Улсын Ерөнхийлөгчийг тааламжтай цагтаа Герман Улсад айлчлахыг дахин урив.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene neg haraal idsen durak tenej zugaalj duusah boloogui yum baih daa enuuniig deven delhiigeer hesuulj zugaaluulah gej songoogui l bailtai tsaad gadniihan ni tsaanaa doog tohuu hiij ineeldej baigaa daa manai ene ooriig ni toogood bna gej bodood l zailuul yu ch gemeer yum be dee esvel ter gadaad ruu ni burmoson hooj yavuulval taarna tegeed l teruugeeree teneed l tenegteed l yavj bna biz
2011-12-13
Naad zugaalaga bolimoor umaa arai dendej baina sh dee yamarch ur ashgui umand salbagnahaa bolioojee. Monold bagsh nar ajil hayaad ikh hezyy baihad end tend zugaalaad huviin erh ashgaa haigaad ichij uhmeer um daa
2011-12-13
Ene hun mon ch ih zugaalah yum aa. Uls orniihoo asuudald anhaarlaa handuuldag boloosoi.
2011-12-13