Нийтийн тээвэр нь “ЭКО” болсон хот

img

Дархан хотын зах руу орж явахад нэг жижиг хийн түлшний цэг байх. Энэ нь 2008 онд Монголын хийн түлшний анхдагч болох Дашваанжил ХХК-ийн Дархан дахь   салбар байгуулагдаж байсан түүхийг өгүүлдэг гэнэ. Монголдоо анх удаа монгол инженерүүд хамтран хийн түлш цэнэглэх төвийг угсарч байгуулсан хэрэг. Дараа нь 2010 оноос автомашиныг мөн хийн түлшээр цэнэглэдэг болжээ. Тэр үед Дарханд 2-хон газ-ийн буюу хийн түлштэй машин байж. Түүнээс хойш 3 жил өнгөрөхөд Дархан хот дахь хийн түлштэй автомашин 1000 хол гарчээ. Нийтийн тээвэр нь бол бараг л 100 хувь газ түлштэй болсон гэнэ. Энэ талаасаа “ЭКО” чиг баримжаатай яваа хот гэж болохоор. Дарханчуудын энэхүү ахуйн болоод авто машины эко хэрэглээний түвшин харьцангуй өндөр байгаа нь анхаарал татсан тул  Дашваанжил ХХК-ийн Дархан  салбарын инженер Л.Мөнхжаргалтай уулзаж ярилцлаа.   

5

-Танай салбар чинь хүн машин тасардаггүй газар юм шиг харагдлаа.

-Манай салбар нь 2008 онд анх Дархан салбар гэж үүсгэн байгуулагдаад анх 5 ажилтантай эхэлсэн. Одоо бид 21 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Манайх 2008 онд ахуйн хийн баллоныг цэнэглэж хэрэглэгчиддээ борлуулж эхэлсэн. Ингэхдээ Дархан, Сэлэнгэ, Зүүн-Хараа зэрэг сум аймгуудад өөрсдийн тээврээр борлуулж байсан. 2010 онд хөдөө орон нутагт анх удаа МУ-ын автомашин хийгээр цэнэглэх станцыг Дархан Геомаш компанитай хамтран угсарч одоог хүртэл найдвартай хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн 2013 онд манай Дархан салбар нь техник технологийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийж нэгэн зэрэг 4 автомашин цэнэглэхээр бүтээн байгуулалтын ажил хийсэн. Энэ бүтээн байгуулалтын ажилдаа тэрбум орчим төгрөгийн хөрөнгө зарцуулсан байгаа. Энэ 2014 онд Сэлэнгэ аймгийн чиглэлд мөн нэг автомашины хийн түлш түгээх цэгийг нээхээр ажиллаж байна. Мөн Геомаш компанитай хамтарч гүйцэтгэнэ.

4

Яг одоо бол их ачаалалтай ажиллаж байна. Ер нь зуны нөхцөлд борлуулалт их болж ирдэг онцлогтой л доо. Барилгын, тээврийн, газар тариалангийн ажил гээд түүнийг дагаад манай ачаалал ихэсдэг. Энэ үед УБ-аас таталт хийдэг. Дархан хотод газ бусад газрыг бодвол харьцангуй хямд байдаг. Жишээ нь, Эрдэнтэд 1370 байхад манайд 1290. Ахуйн хэрэглээний газ бол олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас хэрэглэгч ихтэй. Мөн бид тусгай зөвшөөрлийнхөө дагуу нийтийн хоолны газруудад өндөр даралттай халуун тогоонуудыг солонгос улсын технологиор суурилуулж өгөх ажлыг давхар хийж байгаа. Мөн автомашины  хийн түлшийг Сэлэнгэ ,Эрдэнэт рүү нийлүүлж байна. Цаашдаа Хөтөл, Зүүнхараад хүрч ажиллахаар төлөвлөж байгаа.

5

-Хийн түлшний тухай нийтлэл гарах бүрт аюулгүй байдал эрсдлийн тухай асуулт тавигддаг. Тэгэхээр хэрэглэгч нараа сургалтад суулгах, мэдлэг өгөх нь илүү чухал байгаа юм. Энэ тал дээр та бүгдийн гол анхаарч байгаа зүйл юу вэ?

-Манайд чинь онцлогтой. Түгээгч гэхэд л зүгээр нэг хүн зогсож байж таарахгүй. Суралцаж мэргэших ёстой. Энэ үүднээс авто машин болон ахуйн хийн түгээлт дээр ажиллах оператор түгээгч нарыг сургаж мэргэшүүлэх хөтөлбөрийг гаргасан.  Бид нар энэ жилээс Солонгос болон ОХУ-аас багш мэргэжилтнүүд авчирч ажилчдаа сургаж байгаа. Манайх ахуйн хий хэрэглэдэг хэрэглэгч нартаа сургалт явуулж байна. Ингэхийн тулд сургалтын хөтөлбөр гаргаж үүнийгээ яамаар батлуулж энэ хөтөлбөрийнхөө дагуу сургалт явуулах мэргэшсэн багш нарыг бэлтгэж сургалт хийсэн. Ингэснээр багшлах эрхийн сертификаттай багш нар хэрэглэгчдэд баталсан хөтөлбөрийн дагуу хийн түлш газын аюулгүй ажиллагааны талаар сургалтыг үр дүнтэй  явуулж байна. Үүний үр дүнд аюулгүй ажиллагааны горим чанд сахигдаж, иргэд хэрэглэгчид маань газ-тай харьцах аюулгүй ажиллагааны талаар тодорхой мэдлэг ойлголттой болж байна. 2013 онд анх мэргэшүүлэх сургалт явуулж эхэлсэн. Бид мэргэшсэн ажилтнуудаасаа оператор бэлдэх сургалтын хөтөлбөр, анги танхимаа бэлдээд эхэлсэн байгаа. Бас газ түлштэй машины жолооч нарт зориулсан сургалтыг ч явуулж байна. Жолооч нар маань бас газ машиныхаа онцлог болоод газ түлшний талаар ойлголт тааруу байдаг тал бий.

4

-Өвөл зуны газ гэж байдаг. Ахуйн газыг машинд хийдэг гэх яриа их байдаг.

-Ахуйн, автын гэж ялгаад яриад байгаа нь тухайн улс өөрөө цаг уур орчныхоо нөхцөлд тааруулж пропан, бутан хоёрыг яаж сонгож байгаа тухай л асуудал.  Манайх гэхэд Солонгос улсынхаас өөр байгаа юм. Жишээ нь, пропан гэдэг хий бол маш өндөр уурших чадвар бүхий хий. Энэ хийг манай улсад автын хий гэж хэрэглэж байгаа бол Солонгос улс пропан хийгээ ахуйн хий гэж хэрэглэдэг. Манайд өвөл их хүйтэрдэг зэрэг цаг уур орчны онцлогоос л бид пропаныг авто машинд сонгож байгаа бол Солонгос дулаахан өвөл болдог тул бутаныг автын хий болгож хэрэглэдэг. Тэгэхээр Солонгост бутан буюу ууршилт багатай хийгээр явж байсан машин монголд орж ирээд пропан хийгээр явахаар зарцуулалт идэлт нь бага зэрэг ихэсдэг. Энэ улс орны цаг уур нөхцлөөс хамаарсан зөрүүтэй сонголтыг мэдсээр байж зарим нэг нь хэрэглэгчдийг төөрөлдүүлж “Дашваанжил” компани ахуйн газ машинд шахдаг гэсэн яриа гаргасан тал ч бий. Тэр нь амнаас ам дамжин амь бөхтэй их явсан л даа. Одоо бол хэрэглэгчид, жолооч нар хийн түлшний талаар тодорхой мэдлэгтэй болж байгаа болохоор ийм яриа цуурхлыг ялгаж салгах чадвартай болсон байна лээ. Ахуйн, автын газ гэж тусдаа зүйл байхгүй. Зөвхөн үндсэн хоёр хольц болох пропан бутан хоёрын алийг нь ямар зориулалтаар юундаа хэрэглэх вэ гэсэн тухайн орны цаг уурын болон бусад онцлогоос хамаарах сонголт гэж ойлгож болно. Манайд хийн түлш борлуулж байгаа аль ч компанийнхан үүнийг сайн мэднэ л дээ.

4

-Солонгосоос орж ирсэн шинэ машин гэхэд их түлш зарцуулж байна гэж жолооч нар ярьдаг.

-Ихэнх газ түлштэй авто машин Солонгос улсаас орж ирж байгаа. Тэнд цэнэглэж байсан хийн түлш путан нь манайд пропан болдгийг дээр хэлсэн. Тэгэхээр солонгосоос оруулж ирсэн машиндаа зарим тохиргоог хийх хэрэгтэй болдог. Манай компани машинд  үйлчилгээ тохиргоог хийх мэргэжилтнийг Солонгос улсаас урьж авчирч жолооч нарт үнэгүй үзлэг оношилгоог хийлгүүлж зөвлөгөө өгүүлсэн. Мөн өөрсдийн хүмүүсээ сургаж өндөр түвшний оношилгооны техникийг худалдаж авсан. Яагаад гэвэл бид бүтээгдэхүүн нийлүүлж байгаа учраас ахуйн ч бай автын ч аль аль талын хэрэглэгчдээ нэмэлт серверийг хамт өгөх ёстой.

4

-Гэхдээ ер нь газны чанарт эргэлзсэн яриа их байдаг. Мөн бензин шиг газыг дутуу шахдаг гэж ярьдаг.

-Дутуу шахдаг гэх ойлголт өнөөх л машинаа сайн судлаагүйгээс болдог. Газ авто машин өөрийн онлогтой. Бензин машинаас харьцангуй эрт буюу  түлш баллоны 20 хувьд хүрээд ирэхэд л шар гэрэл нь асдаг. Ингэсэн нөхцөлд тултал нь шавхаж явж ирээд 10 литр газ хийхэд шар гэрэл унтарч зүү дээшээ заахгүй байдаг. 15-20 литр хийхэд түвшин нь 20 хувь давчихвал шар гэрэл нь унтарч болно. Дараа нь станцаас хөдлөөд жоохон яваад түлш зарцуулалт явагдахад дороо шар гэрэл асна. Газ баллоныхоо 20 хувиас доош орж байна гэсэн үг. Жолооч нар маань үүнийг сайн ойлгооггүйгээс хэд тойроод шар гэрэл аслаа гэх юм уу, түгээх станцаас дутуу шахаад байна гэж ойлгох тохиолдол бий л дээ. Дутуу шахлаа гэдэг эргэлзээтэй байгаа жолооч болж өгвөл өөрөө багажин дахь баллоныхоо түвшний заалтыг газ шахахын өмнө ямар байсан, газ шахсаны дараа ямар түвшинд очсоныг хянаж байх хэрэгтэй юм. Ингэвэл дутуу шахсан гэх тухай яриа гарахгүй л дээ. Ер нь газ машиныг шар гэрлийг нь асаахгүй цэнэглэж байвал олон талаар машин техникт нь эерэг сайн байдаг.

5

-Танайх одоо энэ түгээж байгаа газаа хаанаас импортолж байна.

-Манайх одоо хэрэглэгчиддээ нийлүүлж байгаа газыг ОХУ-ын Буриад улсын “Сибур Газ” мөн “Буриад газ” компаниас авч байгаа. Одоо яг Оросоос ирсэн газ бууж байна. Та бүхэн жолооч инженер нартай нь уулзаж ярилцаж болно шүү дээ.

5

-За тэгье

/Эхлээд жолоочтой нь товч ярилцлаа. /

-Намайг Алексей Михайлич Сергейв гэдэг. Би “Буриад газ” компанийн жолооч. Манай компани Монголын Дашваанжил компанитай хамтран ажиллаж гэрээгээр хийн түлш нийлүүлдэг. Түүнийг нь би ингээд тээвэрлэж ирээд буулгаж байна даа. Би чинь 32 жил машин барьж байгаа хүн. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлсэн энэ хамтын ажиллагааны буянаар би наашаа танай сайхан орон руу газ ачиж давхидаг болсон. Бас олон жил болжээ. Ингээд ярихад сайхан санагдаж байна. Нээрээ олон жил болжээ. Энэ компанид орохоос өмнө би Камаз машинтай ачаа ачиж Монголд ирдэг байсан.

5

-Одоо энэ буулгаж байгаа газ зуных уу?

-Тийм зуны газ. Өвөл бол өвлийн газ л ачиж ирнэ шүү дээ. Миний машинаас одоо 16000 литр газ бууж байна даа. Манай газ мэдээж сайн чанартай өөрийн улсдаа тэргүүлдэг гэж би боддог.

5

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

5

Үүний дараа зөвлөх инженертэй нь ярилцаа.

5

-Өдрийн мэнд. Намайг Леонид Бадляеич Чигинов гэдэг. Би энэ компанитай хамтран ажилладаг ОХУ-ын талын компанийн төлөөлөгч хийдэг. Жил орчмын хугацаанд Монголд байж Дашваанжил компанийн ерөнхий захирал Н.Баатаржавтай хамт ажиллаж байна. Ерөнхийдөө хоёр компанийн гэрээний хүрээнд явагдах ажлыг хариуцаж менежер зөвлөхөөр ажиллаж ирлээ. Манай газ Улаан-Үдээс шууд ачигдан энд нийлүүлэгдэж байгаа. Нийлүүлж байгаа газ өндөр чанартай зохих туршилт шинжилгээ хяналтаар орсон байдгийг хэлэх хэрэгтэй юм. Бид өвөл зуны аль ч улиралд тухайн улиралд зориулан хийсэн чанартай газыг Монголын хэрэглэгч нарт нийлүүлдэг. Үүгээрээ Монголын хийн түлшний хурдацтай хөгжилд манай хоёр компанийн хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулж байгаа гэж боддог.

5

-Автомашины газ, ахуйн газ гэж тусдаа байдаггэж манайхан ойлгодог энэ талаар юу хэлэх вэ?

-Энд тийм тусдаа бэлддэг үйлдвэрлэдэг газ гэж байхгүй. Ганцхан пропан бутан хоёрыг хэрхэн хольж алийг нь түлхүү өгөх вэ л гэдэг асуудал бий. Орон бүр өөрийн онцлогтоо тохируулаад сонгож газаа түгээж болно. Улс бүр өөр өөр стандартаар хийдэг. Орос ч өөр, Солонгос ч өөр. Монгол мөн өөрийнхөө цаг уурын онцлогоор сонгож найруулна гэж ойлгож болно. Ер нь бол ялгаа байхгүй. Үнийн хувьд бол өртгөөсөө болоод автын газ ахуйн газаасаа арай жоохон үнэтэй байдаг. Өөр ялгаа  байхгүй.

6

Ярилцсанд баярлалаа.

Монголд шинэ тутам ч жилээс жилд хүрээгээ тэлж хэрэглэгчид нь нэмэгдэж байгаа салбар бол хийн түлшний салбар. Эко гэх буюу наад захын ойлголтоор утаагүй хотыг бий болгоход бодит хувь нэмрээ оруулах ирээдүйтэй салбарын анхдагч Дашваанжил ХХК-ийн Дархан хот дахь салбарт бид ийн саатлаа.

5

Эко бас хэмнэлттэй газан машинтай иргэд удахгүй Архангай Хөвсгөл, Сэлэнгэ гээд аялал жуулчлалын маршрутаар чөлөөтэй давхиж болох тухай гэгээтэй мэдээг ярилцлагын үргэжлэлээр даваа гарагт хүргэх болно. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

5

Дархан хот 2014 он. 5 сар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хот ч гэж дээ. эрдэнэт бол хот юм бн лээ.
2014-06-08
zochin:
ahuin gaz dashvaanjilaas 10 litrteig abahad 1 sariin dotor duuschihdag. harin oor gazraas yag adilhan hemjeeteig abahad 2 sar bolj baij duu*g. tegeed tanaihiig hereglehee bolison. chanargui bolood hurdan duusaad bn uu esbel hudlaa shahaad baidag yum bishuu.
2014-06-07
ойдаа:
устөрөгчийн гомолог гэж байдаг даа метан, этан, пропан, бутан гээд л метаныг намгийн хий ч гэдэг харин тэсрэлтээрээ сайн нь байх шүү. шингэрүүлэхэд бутан, пропан нь амархан байдаг байх. тэгээд л энэ хоёр газ түгээмэл хэрэглэгддэг
2014-06-07
zuv buch:
butan gedeg shuu dee
2014-06-06
aagii:
tsahilgaan hodolguur bish l bol nuurshuchliin hii yalgarch l baigaa.gehdee benzinees gas ni baga yalgardag bailgui dee
2014-06-06
correct:
нэг мөсөн путин хий гээд нэрэлчихгүй
2014-06-06
хүрэл:
энэ тэмдэглэл хоовонгийх бололтой гэж таамаглав
2014-06-06
correct:
путан гэж ямар хий байнаа
2014-06-06
correct:
путан гэж ямар хий байнаа
2014-06-06