Канад улс Киотогийн протоколоос татгалзав

img

1997 онд батлагдсан Киотогийн олон улсын протоколоос Канад улс албан ёсоор гарч буйгаа мэдэгдлээ. Тус улсын байгаль орчны сайд Питер Кент энэ талаар мэдэгдэл хийсэн юм. Тэрбээр дэлхий нийтээр хүлэмжийн хийн хэрэглээг багасгаж, улмаар дулааралтай тэмцэх Киотогийн протоколыг дэлхийн ихэнх улс орнууд даган мөрдөхгүй байгаа, үр дүнд хүрэхгүй байгааг онцлоод Канад улс албан ёсоор гарч буйг зарлалаа. Канад улс ийнхүү Киотогийн протоколоос гарснаар тус улсын зүгээс энэ төсөлд ордог хөрөнгө оруулалт зогсох юм. Мөн Питер Кент Канад улс Киотогийн протоколоос гарснаар дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод буй дулаарал, хүлэмжийн хийн хэрэглээг дэмжиж байгаа хэрэг биш гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hehe hezeenees humuus hulemjiin hiig heregledeg bolchihson yum be? Хүлэмжийн хийн ялгаруулалт гэж орчуулах ёстой шүү. Харин зөв бичих дүрмийн хувьд гайгүй алдаагүй бичсэнд баяр хүргэе.
2011-12-18