
Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр “Давсны булаг” гэх газрын ойролцоо өнгөрсөн тавдугаар сарын 8-ны шөнө хоёр охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан.
быө
БЗД-ийн Цагдаагийн I хэлтсийн цагдаа нар цаг алдалгүй, шуурхай ажиллаж, уг хэргийн сэжигтнүүдийг баривчилсан. Мэргэжлийн ур чадвар гарган ажиллаж, онц хүнд гэмт хэргийг илрүүлсэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн ахлах төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Отгонбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад М.Отгонбаяр, хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Гантулга, хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ө.Шинэбаяр, хороо хариуцсан төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Анхбаяр, мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Батзул нарыг өнөөдөр “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.
бы
Тэдэнд шагнал гардуулах ёслолын ажиллагаа БЗД-ийн Цагдаагийн I хэлтэст болсон юм.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ