“Цасны өдөрлөг” арга хэмжээ Скай Резорт цанын бааз дээр болж өндөрлөлөө

img

Өнгөрсөн Бямба гарагт буюу 2012.12.10-ны өдөр ЗГХА-БТСХорооны 2011-2012 оны өвлийн улирлын нээлт “Цасны өдөрлөг” арга хэмжээ Үндэсний бүтээн байгуулалт Скай Резорт олон улсын стандартын цанын бааз дээр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээний үед Скай Резорт цанын баазын 1,5 км урттай Гүйлтийн цанын зам ашиглалтанд орсон ба гүйлтийн цанын замыг ашиглалтанд орсныг тохиолдуулан Гүйлтийн цанын Спринт 1,5 км-н уралдаан эрэгтэй, эмэгтэй төрлөөр, Холимог буухиа уралдаан 3х1,5 км төрлөөр тус тус болж өндөрлөлөө. Спринт гүйлтийн цанын эрэгтэй төрөлд ОУХМ, Азийн 7-р наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн хүндэт медальт Б. Гэрэлт-Од түрүүлсэн бол 2-р байранд ОУХМ, Хилчин спорт хороо, Скай Резорт цанын баазын тамирчин Т. Доржготов, 3-р байранд ОУХМ, Азийн 7-р наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн хүндэт медальт Э. Бархүү нар тус тус байр эзэлсэн бол эмэгтэй төрөлд ОУХМ, Азийн 7-р наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн хүндэт медальт, Алдар спорт хорооны тамирчин  Отгонцэцэг, 2-р байранд Спортын дэд мастер, Төв аймгийн БТСХорооны тамирчин Халиун, 3-р байранд ОУХМ, Азийн 7-р наадмын хүрэл медальт, Хөдөлмөрийн хүндэт медальт, Алдар спорт хорооны тамирчин Ууганцэцэг нар тус тус байр эзэлж дурсгалын бэлэг, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнууллаа. Гүйлтийн цанын 2 дахь төрөл болох Холимог буухиа төрөлд 5-н баг өрсөлдсөн ба 1-р байранд Үндэсний шигшээ баг, 2-р байранд Төв аймгийн баг, 3-р байранд Алдар спорт хорооны баг тамирчид байр эзэлж дурсгалын бэлэг, мөнгөн шагнал, өргөмжлөлийн эзэд боллоо. Мөн Цасны өдөрлөгийн арга хэмжээний хүрээнд уулын цана, чарга, олс таталт, хөгжилтэй буухиа тэмцээн болж өндөрлөлөө.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Цаг хугацаа ийм хурдан уу:
Монголчуудаа энэ сайтын мэдээлсэнээр бол удахгүй 12 сарын 21 болох юм байна. Учир нь хоног өдрүүд 8 хоногоор уршилсан бололтой. Засгийн газар ч маналзуулж байнаааааа...
2012-12-02
Шинэ жилийн баяраа дурсамж дүүрэн тэмдэглэцгээе! Мартагдашгүй сайхан шинэ жилийн баяраа видео болгон мөнхрүүлж, хөгжилтэй, хөгтэй дурсамж дүүрэн мөчүүдээ фото хальсанд буулгамаар байна уу? Энэ одоо амархан боллоо. Яг одоо утсаа авч бидэн рүү залга! 96720102, 88045009 FOCUS ENTERTAINMENT
2011-12-14
saihan udurlug bolj
2011-12-13
USA-s irsen uzuulelt saitai, tsoo shine notebook zarna. Uzuulelt: HP Pavilion dv7, Intel (R) Core(TM) i5-2410QM, CPU @2.30GHz, 2nd generation Core processor, 700GB 5400prm HDD, 8GB DDR3, Mobile Intel(R) HD graphics, Radeon (TM) HD 6490M, 10/100/1000Mbps, Wireless LAN, DVDRW, Built-in webcam, 17.3” HD widescreen 1600x900, 5.5 hours battery. Une: 1000$ Utas: 88100089
2011-12-13