Дөрвүүлээ медаль хүртлээ
Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж байна. Тэмцээний хоёр дахь өдөр /өчигдөр/ сонгомол барилдааны 50 кг, 120 кг, эмэгтэй чөлөөт бөхийн 44 кг, 51 кг, 59 кг, 67 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
бы
Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа БНСУ, Япон улсын бөхчүүдийг цэвэр ялж, хүрэл медалийн тавцанд зогслоо. 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл, 59 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Мөн 44 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Л.Баттогтох хүрэл медаль хүртсэн юм.
ыб
Харин сонгомол барилдааны төрөлд зодоглосон “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөх Н.Даваажаргал, Сонгино-Хайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн бөх А.Дэлгэрхангай нар өрсөлдөгчиддөө ялагдсан байна.
ыб
Өнөөдөр эмэгтэй 48 кг, 55 кг, 63 кг, 72 кг, эрэгтэйчүүдийн 50кг , 120 кг-ын жингийн бөхчүүдийн барилдаан болно.
ыб
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ