Б.Сэр-Од түрүүллээ

img

Автомашингүй өдрөөр зохион байгуулж буй “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн үргэлжилж байна. Одоогийн байдлаар бүтэн болон хагас марафоны эхний байрын тамирчид барианд ороод байна.

ыбө

Энэхүү тэмцээний 42 км буюу бүтэн марафон уралдаанд МУГТ Б.Сэр-Од түрүүллээ. Уг зайн хоёрдугаар байранд Япон улсын шигшээ багийн тамирчин орсон бол гуравдугаар байрт манай улсын тамирчин хурдалсан.

бы

Харин хагас марафоны төрөлд Япон улсын тамирчин түрүүлжээ. “Улаанбаатар марафон”-д нийт 14 орны 17-18 мянган тамирчин гүйлтийн зургаан зайд гараанаас гарсан тухай зохион байгуулагч мэдээлсэн. Гүйгчид 1.5 км, 4 км, 5 км, 8 км, 21 км, 42 км-ын зайнд уралдан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьж байгаа юм.

быөы

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

би байна:
баяр хүргэе.
2014-06-08
тамирчин:
өнөөдөрийн тайлбарлагч тэмцээний үйл явдлыг бус зөвхөн шагналын санг түлхүү тайлбарлалаа зүй нь тэр идэвхтэй оролцож байгаа тамирчид,хамт олныг сайн хамаруулж тайлбарласан бол илүү сайхан болох байлаа 42 км д түрүүлсэн тамирчин отгонбаяр адилхан тамирчин бөгөөд эмэгтэй хүн шүү дээ мөн бусад тамирчид ч гэсэн тайлбарлагчидад сэтгэл дундуур байгаа нь ойлгомжтой байгаа хайран гоё тэмцээн
2014-06-07
сэр од:
сэр одоос бусад нь нэр усгүй хүмүүс үү
2014-06-07
б.буд:
баяр хүргэе ээээээээээээээ
2014-06-07