Засгийн газрын хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа.
өа
Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй зарим хөрөнгийг дуудлагаар худалдана
өа
. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг Засгийн газрын энэ хуралдаанаас баталлаа.
өа
Үл хөдлөх хөрөнгө, түүний байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, дуудлагын худалдааны орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Төрийн өмчийн хороон дарга А.Цогтбаатар нарт даалгалаа.
өа
Энэ тогтоол хэрэгжсэнээр төрийн өмчийг эзэнжүүлэх, ашиглалтыг сайжруулах, төсвийн дарамтыг багасгаж, төсвийн орлого бүрдүүлэхэд зохих үр дүн гэж үзэж байна.
өа
Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
өа
Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн нэрийн жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд тус хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
өа
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн Зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, лиценз авдаг олон шат, дамжлагыг энгийн хэлбэрт оруулах, бизнест ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд эдгээр хуулийн төслүүдийг шинээр боловсруулжээ.
өа
Тус хуулиар үндэсний аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхол, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, хязгаарлагдмал нөөц бүхий нийтийн өмч, эрхийг эзэмших, ашиглахад зөвшөөрөл олгох, түтгэлзүүлэх, хүчингүй болгох, цуцлах, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулна. Хуулийн төсөл 70 зүйл бүхий 10 бүлэгтэй юм байна.
өа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов
өа
Одоогийн хууль, эрх зүйн орчинд хуулийн этгээдийг бүртгүүлэхийн тулд 12 төрлийн бичиг баримт бүрдүүлж, 8 шат дамжлагаар 5 хоногт бүртгүүлж байгааг хялбаршуулж, бүрдүүлэх бичиг баримтыг цөөрүүлэх, бүртгэлийг хурдан шуурхай болгох шаардлагатай гэж үзэж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг 2003 онд баталснаас хойш 9 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг хуульд цахим хэлбэрээр хуулийн этгээдийг бүртгэх, лавлагаа олгох тухай заасан боловч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа юм. Бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийн шинэ болон нэмэлт өөрчлөлтийн бүртгэл хийж байгаа бөгөөд бүртгэлийг мэдээллийн сүлжээ ашиглан цахим хэлбэрээр хийж, тогтолцоог шинэчлэх шаардлага гарч байна.
өа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, бүртгэл хариуцсан байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгох, эрх хэмжээг тодорхойлох, хуулийн этгээд цахим гэрчилгээтэй байх, хуулийн этгээдийн улсын бүртгэл болон хувийн хэрэг хөтлөх, лавлагаа олгохтой холбогдон үүсэх харилцааг цогц байдлаар зохицуулахаар тусгажээ.
өа
. Хуулийн этгээдийн бүртгэлийг 2-3 хоногт хийж, гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээж, хүссэн үедээ хэвлэх боломжийг бүрдүүлэхээр тусгасан байна.
өа
''Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолыг УИХ-д өргөн мэдүүлнэ
өа
Төрийн болон орон нутгийн өмчийн хуульд зааснаар УИХ бүрэн эрхийн дагуу төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах бөгөөд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 32 аж ахуйн нэгжийг хувьчлах, өөрчлөн байгуулахаар тогтоолын төсөлд тусгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ