Эрүүл мэндийн хөрөнгө оруулалтын асуудлаар чуулав
Эрүүл мэндийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, МҮХАҮТанхимтай хамтран зохион байгуулж байгаа “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” өчигдөр Төрийн ордонд зохиогдлоо. Энэхүү чуулга уулзалтаар бодлого боловсруулагчид, олон улсын хамтрагч байгууллагууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашдын чиг хандлага, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, боломжийн талаар хэлэлцсэн юм.
ы
Чуулга уулзалтад, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Ц.Цолмон, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан болон бусад төлөөлөгчид оролцов. Уг чуулга уулзалтад гадаад, дотоодын нийт 600 гаруй төлөөлөгчид оролцож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт оруулах зөв зохистой хөрөнгө оруулалтын талаар ярилцсан юм.
бй
Чуулганыг нээж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ “Бүтээн байгуулалтыг амжилттай хийж, бүтээмжийг нэмэгдүүлэх гол хүч нь эрүүл чийрэг Монгол хүн юм. Засгийн газар эрүүл мэндийн салбарын техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлээс гадна энэ салбарыг зах зээлийн харилцаанд зохицсон байдлаар ажиллуулах зорилттой ажиллаж байна гэлээ. Энэ онд 11 аймгийн төвд хамгийн сүүлийн үеийн аппарат техниктэй оношилгооны төвийг 24 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэн байгуулснаар Улаанбаатар хотод ирж байгаа иргэдийн тоо 60 хувиар буурсан судалгаа гарчээ. 2012 онд 24,7 тэрбум төгрөгийг иргэд гадаадад оношлуулж, эмчлүүлэхэд зарцуулсан гэсэн тооцоо байна. Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байна" хэмээн онцолсон.
й
Түүний дараа нээлтийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын эрэлт хэрэгцээ” сэдвээр эхлүүлсэн. Тэрээр илтгэлдээ, энэхүү чуулга уулзалт Монгол улсын хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдлыг танилцуулах, Эрүүл мэндийн салбар дахь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх , Эрүүл мэндийн салбарын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын хэрэгцээ, шаардлагыг танилцуулах, Эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг өргөжүүлэх зэрэг маш олон талын зорилгыг агуулж байгааг танилцуулсан.
й
Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас нэн шаардлагатай эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх эрүүл мэндийн санхүүжилтийн хэмжээ ДНБ-ий 5-6 хувийг эзэлж байвал зохистой гэж үздэг. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарын төсөв мөнгөн дүнгээрээ бараг 5 дахин нэмэгдсэн боловч хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэхийн тулд эрүүл мэндийн салбарт хийх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
й
Эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх нэг арга нь гадаад, дотоодын, улсын болон хувийн хөрөнгө оруулагчдыг дэмжиж, төрийн болон хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэх явдал юм. Ингэснээр санхүүжилтийн дутлаас улбаатай шийдвэрлэх боломжгүй байгаа эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахыг хүссэн хөрөнгө оруулагчдын тоо, сонирхол нэмэгдэж байгааг нэгдсэн бодлогоор удирдаж, хөрөнгө оруулалтыг хэрэгцээт тусламж, үйлчилгээнд чиглүүлж хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг ч салбарын сайд илтгэлдээ онцолж байлаа.
й
Чуулга уулзалт эрүүл мэндийн салбарын дэд бүтэц, тоног төхөөрөмж, технологи, төр хувийн хэвшлийн түншлэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулах зэрэг сэдэвт салбар хуралдаануудаар бүтэн өдрийн турш үргэлжилсэн юм. Монгол улсын Ерөнхий сайд эрүүл мэндийн салбарын эдийн засаг хөрөнгө оруулалтын асуудлаар хэлэлцсэн тус хуралдаанд оролцохдоо чуулга уулзалтаас гарах зөвлөмжийн дагуу засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг даалгасан. Түүнчлэн Эрүүл мэндийн салбарт хувийн хэвшлийг дэмжиж, гаднын хөрөнгө оруулалтыг хөхиүлэх замаар гадагшаа гарч байгаа их мөнгийг Монголдоо үлдээх, эх орондоо найдвартай оношлуулж эмчлүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд хэлсэн юм.
ыб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ