Хөгжилтэй биш цагтай уралдвал яана
Хэдүүлээ сайхан нийлж байгаад энэ нийгмийг өөрчлөх үү. Зүгээр бие биенээ хүндэтгэхэд л болно. Бусдын хамрын үзүүрээр чиний эрх чөлөө хязгаарлагдахыг л санаж явья л даа. Нэг сайд огцроо л биз. Бүүр бүрэн бүрэлдэхүүнээр Засгийн газар нь огцроо л биз. Тэрэнд уурлаж бухимдаад цайныхаа идээг шингэдүүлж, телевизийн цэнхэр дэлгэц рүү цацлаад байх ямар хэрэг байна. Хэзээ бид ийм ард түмэн байсан юм.
z
Дандаа л уруудан доошилж тухай бичиж, хэлж ярьцгаах юм. Хөөрхий зайлуул засаг жаахан тэнгэр лүү цойлуулаад байгаа болохоос эдийн засгийн өсөлт гайгүй байгаа тухай гадныхан ярьж байна. Өөөрснийхөө үгэнд итгэхээ больсон юм бол ядаж тэдний үгийг соньё л доо. Сайн муу зүйлүүд зөндөө их байгаа боловч, хамгийн гол нь бид ухарч биш, урагшилж яваад л гол ололт минь байгаа. Сүүлийн хориод жилийн дотор монголчуудын сэтгэхүй эрс өөрчлөгдсөн. Гадаад дотоод явж тахиа шувууны мах идэхийн зэрэгцээ тархины цэнэгээ гайгүй болгож явна.
a
Бидний хөгжил дэвшилд "Юу саад болж байгаа"-г маш сайн мэдэх боллоо. Бас "юу хамгийн их хэрэгтэй" байгааг хэнээр ч хэлүүлтгүй сайн мэддэг боллоо. Гэхдээ алдааг нь хэлэхээр жаахан нэрэлхүү ханддаг монгол зан бараг хэвээрээ шахуу байгаа нь хөгжилд чөдөр тушаа болоод байна. Нүүдэлчний догшин авир хадгалаад байгаа гэж зарим нь мэдэмхийрэх. Түүндээ биш байх аа. Хүн бүр дор бүрнээ хэдхэн АСУУДЛАА шийдчихвэл ганц ганцаар багцлагдаад хөгжлийн хурдасгах их түүдэг болно.
a
Монголын ардчилал өөрийгөө хэт тоосон бардамналыг давхар авчирсан. Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй. Гэвч бусадгүйгээр юу ч бүтэхгүй. Биеэ тоосон ихэмсэг зан ажил хэрэгч зангийн жинхэнэ дайсан. Ажил хэрэгчгүйгэээр ямарваа нэгэн яриа хэлэлцээр огтоос бүтэхгүй, ажлын үр бүтээмж ч доройтно. Эцэстээ бардам ам шалдан гуя болоод л хоцорно.
a
МХАҮТанхимаас Топ 150 аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг тэд дангаараа гаргаж байх юм. 900 орчим мянган хүний хувь заяа энэ хэдэн компаниас хамаарч байх жишээтэй. Төрийн тодотголтой аж ахуйн нэгж жил тутам ажилтнаа халж, алдагдлаа төрөөс нөхсөөр байсан дүн мэдээ гарна. Бид юун дээр алдаад байна вэ. Хялбархан хэрнээ түмэн хариулт шаардах энэ асуултанд цаг хугацааг үнэлэх бидний үнэлэмж гэсэн ганцхан хариултаар хариулмаар санагдах юм. Түүнээс л бүх зүйл урган төлжиж байна.
a
Энэ эрин зуун бол цаг хугацаатай уралдах зуун. Манайхан үдээс өмнө, үдээс хойш гэсэн хоёрхон цагтай. Цаг хугацаа энэ зуунд сэтгэл санаа хийгээд хийж бүтээхүйн асар их боломжийг байнга сануулж байна. Арваадхан жилийн өмнө гар утас гэж юу байлаа. Өнөөдөр ямар их дэвшилд хүрээд байна вэ. Мэдээлэл технологийн салбар ч биш хөгжлийн бүхий л салбарт цаг хугацаа заримдаа амь амьдралаас үнэтэй байхад монголчууд үдээс өмнө үдээс холйш орой гэсэн гуравхан цаг хугацаатай байж болох уу.
a
Бас нэг инээдэмтэй нь яам агентлаг, газар хэлтэс бүхэн НЭЭЛТТЭЙ ХААЛГА гээчийн өдрийг зарлана. Томхон нь жилдээ нэг дунд нь 2-3, багахан нь улирал тутамд зарлана. Бусад цагт нь мөнөөх дотоод ажил гэсэн хаягтай шахуу. Улсын ажил иргэндээ яаж хүрэх вэ дээ. Дээдчүүлээ муулаад байлтгүй иргэн бид ч ялгаагүй. Хувь хийгээд ажил хэргийн шугамаар уулзахаар болзсон цагаасаа хоцорч ирэх нь хэвийн үзэгдэл. Цагтаа ирээгүй хэн нэгэн рүү, аргаа бараад утасдахаар "Өө нээрээ мартаж орхиж, уучлаарай. Наанаа хүлээж байгаарай, би одоохон очно" гэх. Хүлээж байгаа тэр хүн нь сэтгэл санаа төдийгүй, хийж бүтээж болох хичнээн их цагаа үр дүнгүй алдана. Дэмий бухимдаад л өнгөрнө.
a
Цагаа баримтлахгүй хүний ажлын бүтээмж хэр байх нь тодорхой. Цаг нь тулахаар гэнэт ухаан орсон юм шиг "одоо тэгэх хэрэгтэй байна" хэмээн бүх зүйлийг "тулгана". Баримжаалахаас бус, яг төлөвлөхөд үнэхээр амаргүй. Төрийн албан хаагчдын “За яахав, тэгж байгаад яриарай, Асуудлыг чинь ойлголоо” гэх үгийн цаана энэ ч явуургүй ажил болж дээ эсвэл хэдэн цаас атгуулаад юмаа зохицуулах юмсан гэсэн сэдлийг иргэнд төрүүлнэ.
a
Ингээд л хөгжил уруудах биш улам мухардах тал руугаа шилжинэ. Аливаа санал хүсэлтийг тэдэн хоногийн дотор За, Үгүй гээ хэлж бай гэсэн журам бий ч биелүүлдэг нь ховор. Ерөнхий сайд нь хүртэл болзсон цагаасаа хоцорч, хэдэн сэтгүүлчдийг үлий сахьсан сар шиг хүлээлгэж байхад доод шатандаа ямархуу цаг баримтлалаас ургасан хөдөлмөрийн бүтээмж цалгардаж байгаа нь ойлгомжтой.
a
Хөгжил гэхээсээ илүүтэй төрөөс улбаалан хувь хүмүүст бий болох ёстой сэтгэлгээний өөрчлөлтийг илүү ярих ёстой. Германчуудын цаг баримтлалыг дэлхий дахинаараа гайхам үлгэр дууриалал болдог. Өндөр хөгжилтэй орнуудыг хар л даа. Бүгд л хөгжилтэй биш цагтай уралдах ёстой үе. Хэдүүлээ сайхан нийлж байгаад энэ нийгмийг өөрчлөх үү. Зүгээр бие биенээ хүндэтгэхэд л болно гэдгийн нэг утга нь энэ. Төрийн албан хаагчид нь "ажил хэрэгч" байж, сэтгэл зүрх нь Монголын хөгжлийн төлөө, монгол хүний үнэ цэнийн төлөө "шаналж" байдаг бол, монгол хүн гурван цагийн хэмжээсээс 24 цаг, минут бүрийн хэмжээст шилжсэн цагт улс орон их жанжны хэлсэнчлэн, -Хандах зүг өөрөө тогтохыг дан ганц бидний чин зориг мэдэх буй за.
й
Үнэндээ бидний мунхаглал сайн зүйлд яавч хүргэхгүй. Танхимд суусан нөхөд нь талцаж ирээд залхуу нь хүрэхээрээ завсарлага авна гэнэ. Хуульд заасан хугацаанд хуулийн төсөл батлах гэж халтуурдана. Ямар ч зүйл заалт орсон хамаагүй хугацаанд хавчигдаад батлаж орхисон гээд нэгнийгээ муулна. Хөрсөн дээрээ шийдвэр болоод буугаад ирэхээр огт соёолж дэлбээлэхгүй.
й
Н.Бадамжав
СЭТГЭГДЭЛ БИЧИХ