Азийн эмэгтэй жүдочдыг тэргүүллээ

img

Бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн манай оронд болж өндөрлөлөө.  Энэхүү тэмцээнд манай эмэгтэй баг тамирчид амжилттай оролцож, Азийн эмэгтэй жүдочдыг тэргүүллээ.

Манай эмэгтэй найман бөх зодоглосноос долоо нь медалийн тавцанд зогссон юм. Эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд барилдсан Б.Мөнхтуяа, 44 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн Л.Баттогтох, 72 кг-ын жинд зодоглосон П.Номин-Эрдэнэ  хүрэл медаль хүртсэн. Мөн 67 кг-ын жинд дэвжээнд гарсан О.Оюунгэрэл,  59 кг-ын жинд зодоглосон С.Цэрэнчимэд, 63 кг-ын жинд барилдсан Б.Нямгэрэл,  нар мөнгөн медалиар энгэрээ мялаасан. Харин 55 кг-ын жингийн ангилалд хүч үзсэн А.Батцэцэг Азийн залуучуудын аварга болсон.

Ийнхүү эмэгтэй тамирчид 1 алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, гол өрсөлдөгч Япон улсын багийг хол орхиж, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр байраа тэргүүн байр болгон ахиуллаа.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ