Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын ажилчид донор боллоо
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын 70 гаруй ажилтан өчигдөр цусны төвийн явуулын станцад 200-400 гр цусаа сайн дураараа хандивласан байна.
БЗД-ийн Улаан загалмайн хороо, Засаг даргын Тамгын газар, Цусны төвтэй хамтран уг арга хэмжээг зохион байгуулжээ. Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Цусны Донор хөтөлбөрийг дэмжиж "Найдвартай цус надаас бас танаас эхтэй" аяныг төр захиргааны байгууллагуудаасаа анхлан эхлүүлж байгаа аж. Цус цусны бүтээгдэхүүний хангалттай нөөцтэй байх нь хүн амын аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг гэдгийг иргэн бүр санаж, таны өгсөн дусал цус бусдад амьдрал эргүүлэн авчирна гэсэн хүмүүнлэг ёсны итгэлээр донорыг үйлсэд нэгдэн , сайн дураараа цусаа бэлэглэхийг Баянзүрх дүүргийн Тамгын газрынхан уриалж байна.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ