Г.Сарангэрэлд холбогдох хэрэг шүүхэд шилжжээ

img

Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нууц амраг” гэгдээд байгаа Г.Сарангэрэл нь өнгөрөгч гуравдугаар сард найзуудын хамт мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт баригдсан. Түүний утасны дуудлагыг шүүхэд хар тамхи авсан байж болох сэжиг бүхий хэд хэдэн дугаар байсан бөгөөд 9910 гэсэн эхлэл бүхий утасны дугаар руу буюу сайд Х.Тэмүүжин рүү удаа дараалан залгасан байсныг хуулийнхан тогтоосон.

6

Г.Сарангэрэл нь ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид  өнгөрсөн гуравдугаар сараас хойш саатуулагдаж байгаа. Түүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжсэн байна. Түүний хүсэлт гаргасаны дагуу өмгөөлөгч Г.Батбаяр түүнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон ба одоо хэргийн материалтай танилцаж байгаа аж.

6

Г.Сарангэрэлд Эрүүгийн хуулийн 192.1 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ зүйл ангид “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг аж. Энэ зүйл анги Эрүүгийн хуулийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд ордог юм байна.

6

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ