Л.Мөнхжаргал: Газ машин хөдөө ч давхина
Байгаль орчинд ээлтэй, хямд өртөгтэй газан машинтайгаа хөдөө орон нутгаар зорчих, аялах сонирхолтой иргэд цөөнгүй байдаг. Ялангуяа зуны урин дулаан цагт аялал зугаалгаар явахдаа газан машинтайгаа зорчвол зардлыг багагүй хэмнэх нь дамжиггүй. Тэгвэл газ машинтай иргэдийн хүслийг биелүүлсэн үйлчилгээ орон нутагт цөөнгүй нээгдэхээр болсон талаар Дашваанжил ХХК-ийн Дархан салбарын инженер Л.Мөнхжаргалтай ярилцснаа хүргэж байна.
5
-Хүмүүс газан машинаараа хөдөө л явчихдаг болмоор байна гэдэг дээ. Энэ зун иргэдийн хүслийг биелүүлж, газ худалдаалах газрууд орон нутагт байгуулагдах уу?
-Газ машиныг хүмүүс их авч унаж байна. Хямд өртөгтэй, байгальд ээлтэй. Мөн аялал жуулчлалын улиралд хүмүүс хямд түлшээр хөдөө аялах сонирхол их болж байгаа хандлага ч ажиглагдаж байна. Тиймээс бид Хөвсгөл чиглэлд хийн түлш түгээх цэг нээхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Мөн Дарханы үйлчлүүлэгчиддээ хүндрэл чирэгдэл учруулахгүйн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дөрвөн машинд зэрэг газ өгөх станц, Дархан-Уул аймгийн Хонгор суманд буюу Дархан-Эрдэнэтийн уулзвар дээр зөөврийн станц суурилуулсанаар хөдөө орон нутгийнхан зам зуур хийн түлшээ авах боломжтой болсон. Тэнд урт дараалал, хүлээлт гэдэг зүйл байхгүй болсон.
5
-Сэлэнгэ аймагт авто машин цэнэглэх станц хэзээ тавигдах вэ?
-Сэлэнгэд ер нь бэлэн болсон байгаа. Одоо бичиг цаасны ажил дээр л явж байна. Зай стандартаа хангасан газраа авсан. Манай хийн түлшний эрхзүйн орчин хууль заалт маань бас их түүхий. Оросоос бараг хуулчихсан байдаг болохоор хийн түлшний төв нээхэд бичиг цаасны ажил ихтэй. Том ажил шүү. Зураг төсөл хийгдэж байна. Сэлэнгийнхэнд наймдугаар сард газ өгөөд эхэлчихнэ. Эрдэнэтэд бол манайх нийлүүлэгч компани нь. Хийгээ нийлүүлдэг, тоног төхөөрөмж бусад шаардлагатай зүйлсээр хангадаг. Ер нь манайх хийн түлшний чиглэлээр хамтарч ажиллая гэсэн хүмүүс байгууллагад бид таатай хандаж дэмжиж ажилладаг. Манайхтай хамтраад өргөн хүрээнд ажиллах боломжтой. Энэ зундаа бид Архангай аймаг болон Өвөрхангай аймгийн Хархоринд авто машин цэнэглэх станцууд байршуулна гэсэн төлөвлөгөөтэй байна. Ер нь Дархан хот Улаанбаатар хотоос том зах зээлтэй байгаа. Учир нь Дархан салбар нь хийн түлшнийхээ хувьд бол дамжин өнгөрөх бааз болдог юм. Казахстан Улаан-Үд зэрэг газрууд тэр чигтээ газ машинтай байдаг тул хойд чиглэлээс монгол руу зорчиж байгаа аялагч наймаа бизнес эрхлэгчид хямд түлштэй газ машинаараа аялах нь их байдаг. Манай салбар нээгдсэнээр энэ боломж нь хангагдаж байгаа юм. Одоо Сэлэнгэд нэг цэнэглэх станц байгуулчихвал жуулчдад бүр таатай болох юм. Ер нь манай Дархан салбар баруун тийшээ Эрдэнэт Булган цаашлаад Хөвсгөл, хойшоо Сэлэнгэ Алтанбулаг чиглэлдээ хийн түлшний гол зангилаа цэг болон тэлж байна.
6
-Нэг зүйл асуухад ахуйн газыг иргэдэд хүргэж байгаа гол зүйл нь баллон юм шиг байна. Хийн баллоны хяналт хадгалалтын талаар хэрэглэгчиддээ юу хэлэх вэ ?
-Баллон хүлээн авах, хүлээлгэн өгөх журам гэж байгаа энэний дагуу хийгддэг. Хэрэглэгчид маань ямар стандартын баллон өгч байгаадаа анхаарал хандуулж эргээд шаардах зүйлээ мэддэг байх нь чухал. Тэр баллон чинь тухайн хэрэглэгчийн хувийн өмч юм шүү дээ. Би танайд ийм чанартай ийм стандарттай баллон өглөө мөн тийм хэмжээний чанартай шаардлага хангасан баллон авна гэх ёстой. Манай ахуйн хийн баллон авч өгч үйл ажиллагаа бол аюулгүйн байдлын гол процедур ажиллагаа гэж болно. Өнөө яриад байдаг аюулгүй ажиллагаа гэдэг чинь эндээс л эхэлнэ. Холбогдох байгууллагууд энэ асуудалд хяналт тавих ёстой боловч лаборатор орчин нь шаардлага хангах түвшинд хүрээгүй байна. Иймд 2012 оноос манай компани баллоныг өөрсдөө шалгаж, баталгаажуулж байгаа. Нэмж хэлэхэд, баллоныг хэрэглэгч нар маань эргүүлээд компанид өгчихдөг учраас гамтай ханддаггүй тал бий. Цаашид хэрэглэгчид маань энэ талын соёл суух байх л даа.
6
-Дарханчуудын хэдэн хувь нь хийн түлш хэрэглэж байна. Тоо судалгаа байдаг байх?
-Нийтийн хоолны газар бол 90 хувийг эзэлж байгаа. 10 хувь нь л цахилгаан эрчим хүч эрхэлж байгаа. Нийтийн тээвэр бол бараг 100 хувь эко болсон доо.
6
Дархан 2014.5 сар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ