З.Занабазар, Г.Төрболд нар хүрэл медаль зүүлээ
Бөхийн чалаат барилдааны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний манай оронд болж өндөрлөлөө. Өчигдөр буюу тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 55, 60, 66, 74, 84, 96 кг-ын жингүүдийн барилдаан болж 55 кг-ын жинд хүч үзсэн З.Занабазар, 66 кг-ын жинд зодоглосон Г.Төрболд нар хүрэл медалийн тавцанд зогссон.
.
Харин 74 кг-ын жинд барилдсан Э.Мөнх-Эрдэнэ бэртэл авч, 84 кг-ын жинд барилдсан Б.Нямбаярын хөлний шагайн гэмтэл сэдэрсэн нь манай бөхчүүдийн амжилтанд таагүй нөлөөлжээ.
.
Эрэгтэйчүүдийн төрөлд хүч сорьсон 14 баг бүгд медаль хүртсэн юм. Түүнээс Иран улсын баг зургаан алт, казахстан, киргизийн баг тус бүр нэг алтан медаль зүүсэн.
.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ