ТҮЦ Машин иргэдийн цаг, мөнгийг хэмнэж байна

img

“ТҮЦ машин”-аас иргэд өөрийн амьдарч буй хамгийн ойрхон үйлчилгээний төв, байгууллагаас дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээг түргэн шуурхай авахаас гадна яам, агентлаг, төрийн байгууллагуудад өөрийн санал хүсэлт, өргөдөл гомдлоо илгээх боломжтой болсон. Үүний үр дүнд иргэний цахим үнэмлэх анх удаа олон нийтийн хэрэглээнд нэвтэрч цахим засаглалын ажил нэг алхмаар урагшилж байна.

 :

Төрийн үйлчилгээний цахим машинаас олгогдох үйлчилгээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт ашиглагддаг QR кодоор баталгаажсан нууцлалтай цаасан дээр хэвлэгдэх бөгөөд ямар нэгэн байдлаар дуурайлгах, хуулбарлах боломжгүй юм. “ТҮЦ машин” нь цаашлаад төрийн бүхий л төрлийн боломжит үйлчилгээг хүргэх бөгөөд эхний байдлаар иргэний бүртгэлийн 8 төрлийн лавлагаа, Татварын Ерөнхий газрын 4 төрлийн лавлагаа болон ААН-үүдийн үйлчилгээг хүргэж эхлээд байна. Үүний дотор өдөр тутмын сонингуудын захиалга, цахилгааны төлбөрийг ч “ТҮЦ машин”-аар дамжуулан төлөх боломж бүрдээд байгаа билээ. Төрийн Үйлчилгээний Цахим машиныг 21 аймаг, Улаанбаатар хотод 47 ширхэгийг суурилуулаад байгаа бөгөөд энэ ондоо багтаан 59 ширхэгийг нэмж байршуулахаар ажиллаж байна. Төрийн Үйлчилгээний Цахим машиныг технологийн давуу талыг харуулж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэж чадсанаараа хамгийн их талархлыг хүлээсэн брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан билээ.

:

Иргэний бүртгэлийн үйлчилгээ:

  • Санал хүсэлт, өргөдөл гомдол
  • Төрсний бүртгэлийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхний лавлагаа
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа
  • Гэрлэлт цуцлалтын бүртгэлийн лавлагаа
  • Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа

:

Татварын Ерөнхий Газраас:

  • ААН-ын орлогын албан татварын лавлагаа

:

УИХ

  • УИХ Тамгын газар санал хүсэлт явуулах, уулзах цаг товлох, хуульд санал өгөх
  • УИХ Гишүүдэд санал хүсэлт явуулах, уулзах цаг товлох, хуульд санал өгөх

:

Төлбөр тооцоо

  • Цахилгааны төлбөр хийх
  • Хэвлэл захиалга
 :

Улаанбаатар хотын байршил

.

Улаанбаатар хотын хэмжээнд 17 ширхэг суурилуулсан бөгөөд Баянзүрх дүүрэгт - 3 ширхэг, Баянгол дүүрэгт - 2 ширхэг, Сонгинохайрхан дүүрэгт - 4 ширхэг, Сүхбаатар дүүрэгт - 3 ширхэг, Хан-Уул дүүрэгт - 3 ширхэг, Чингэлтэй дүүрэгт - 3 ширхэг тус тус суурилуулаад байна. Хаяг байршлын дэлгэрэнгүй мэдээллийг дараах жагсаалтаас харна уу.

 : Баянзүрх дүүрэг
  • 14-р хороо, Хос худалдааны төвийн 3 давхарт (Сандэй плаза замын эсрэг талд).
  • 18-р хороо, Офицеруудын ордны зүүн талд "Цэцэн дэлгэржин" худалдааны төв дотор.
: Баянгол дүүрэг
  • 7-р хороо, Улаанбаатар Төмөр замын буудал, Билетийн касс 1 давхарт.
  • 14-р хороо, Апекс худалдааны төв (3 хороолол, Номин их дэлгүүрийн зүүн тал).
: Сонгинохайрхан дүүрэг
  • 20-р хороо, Орбитын эцсийн дэлгүүр.
  • 11-р хороо, Хөтлийн буудлын дэлгүүр.
  • 16-р хороо, Хархорин захын буудал, Миний дэлгүүр.
  • 6-р хороо, Баянголын гудамж 1, Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газар.
: Сүхбаатар дүүрэг
  • 12-р хороо, 32-ын тойрог, Номин худалдааны төв.
  • 1-р хороо, Мэдээлэл технологийн үндэсний парк.
  • 1-р хороо, Төв шуудан дотор үйлчилгээний танхим.
  • 12-р хороо, Цагдаагийн гудамж, Улсын бүртгэлийн ерөнхий газар (100 айлд байрлах)
  • 6-р хороо, Нэгдсэн үндэстний гудамж 9, Нийслэлийн улсын бүртгэлийн газар.
: Хан-Уул дүүрэг
  • 2-р хороо, Хан-Уул дүүргийн  үйлчилгээний төв, Мөнх суварга ХХК
  • 10-р хороо, Чингис хаан ОУНО-ны буудал
 : Чингэлтэй дүүрэг
  • 4-р хороо, Тэнгис кино театр.
  • 18-р хороо, 7 Буудлын эцэст "Бүрэн плаза" худалдааны төв.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ