13-нд "Хамгийн сайхан нь" тохионо

img

"Очир фильм" студи болон "Монгол медиа" группын хамтарсан хоёр дахь уран бүтээл болох "Хамгийн сайхан нь" уран сайхны киногоо олны хүртээл болгоход бэлэн болжээ. Тус киноны зохиолыг О.Батзориг бичиж, өөрөө найруулсан байна. "Хамгийн сайхан нь" уран сайхны кино нь өнөөгийн залуус мөрөөдөл, зорилгынхоо төлөө яаж тэмцдэг, тэвчээр, хөдөлмөр, хайр дурлал хүнийг хэрхэн хүмүүжүүлж хүн болгодгийг энгийн элдэв чамирхалгүй хэрнээ хурц тодоор харуулахыг зорьжээ. Киноны гол дүрд Opozit хамтлагийн дуучин А.Гантулга, жүжигчин Г.Энэрэл нар тогложээ.

б

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ