Төрийн байгууллагууд хамтран ажиллана
АМГ, ТЕГ, ГЕГ-ын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд Экспортийн нүүрсний дээжинд хяналт, шинжилгээ хийх чиглэлд хамтран ажиллахаар санамж бичгийг байгуулжээ. Гэрээнд АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа, ГЕГ-ын дарга О.Ганбат нар гарын үсэг зурлаа.
а
Уул уурхайн шинжилгээ, туршилтын лаборатори болон ГЕГ-ын дэргэдэх Гаалийн төв лаборатори хооронд хамтын ажиллагааны Сснамж бичгийг байгуулснаар Гаалийн төв лабораториос Монгол Улсын хилээр нэвтэрч буй нүүрсний дээжүүдийг АМГ-ын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид ирүүлж үр дүнг тухай бүр хүлээж авах юм. Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн экспортоор гаргаж буй нүүрсэнд чанарын хяналт хийгдэх юм. Мөн хоёр лаборатори нь тус тусын лабораторийн үйл ажиллагаатай харилцан танилцах, мэдээлэл, туршлага солилцох, мэргэжлийн чиглэлээр тухайлсан асуудлаар зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулж ажиллах аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ