Хүн амын мэдээллийн сан бүрдээгүй байна
Монгол улс 2010 онд хүн ам, орон сууцаа тоолсон. Одоо тооллогын материалыг шалгаж хүлээн авах, иргэдийн ажил мэргэжил болон эдийн засгийн үндсэн үйл ажиллагааг ангилж, кодлох, мэдээллийн санд шивэх ажил явагдаж байна.
Хөдөө орон нутаг, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргийн 1.4 сая гаруй хүний материалыг шалгаж, хүлээн авах ажил дууссан байна. Одоо кодлох, шивэх ажил л үлдээд байгаа гэнэ. Хүн ам орон сууцны тооллогын комисс нь хөдөө орон нутгаас тооллогын материалаа хүлээн аваад дуусчээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ