З.Алтай итгэмжлэх жуух бичгээ барив
Монгол Улсаас Данийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай Данийн Цог жавхлант Хатан Хаан хоёрдугаар Маргрете-д итгэмжлэх жуух бичгээ барьж, уулзалт хийжээ. Элчин сайд З.Алтай Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, хоёр талын улс төр, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхитэй хөгжиж байгааг тэмдэглэжээ. Мөн Дани улсын дэлхийд тэргүүлэгч салбаруудын нэг болох сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийг Монголд нэвтрүүлэх сонирхолтой байгааг илэрхийлж, энэхүү салбарт тус улсын хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа хэлжээ.
а
Харин Хатан Хаан хоёр улсын харилцаа идэвхтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Элчин сайдын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажилд нь амжилт хүссэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ