Ш.Оюунчимэг: ГССҮТ-ийн нэр бүхий эмч нар хууль зөрчиж байна
Багагүй хугацаанд дарга, захирлын асуудалтай байсан Гэмтэл согог судлалын үндэсний төв шинэ захиралтай болоод удаагүй байгаа. Тэгвэл тус эмнэлэгт Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгалт хийсэн байна. Уг шалгалтын тухай зарим зүйлийг МХЕГ-ын Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүйн байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэгээс тодрууллаа. Шалгалтын дүн нэгтгэгдэж гарсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
6
-ГССҮТ-д өнгөрсөн жилийнхээ шалгалтаар албан шаардлага хүргүүлж байсан шүү дээ. Биелэлт нь ямар байна?
-2013 оны шалгалтаар их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн учи сая төлөвлөгөөт шалгалт хийлээ. Өнгөрсөн жил 48 заалт бүхий албан шаардлага өгч, байгууллагад нь 3.5 сая төгрөгийн шийтгэвэр ногдуулж байсан. Албан шаардлагын хариуг өнгөрөгч оны 12 дугаар сарын 11-нд, хугацаа хэтрүүлсэн ч ирүүлсэн. Гэхдээ энэ удаагийн шалгалтаар эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал л гэхэд 11 хувийн биелэлттэй байна. Ер нь захирлын үүрэг гүйцэтгэгч нарын үед хйиж байгаа шалгалт үр дүн багатай байна. Өнгөрсөн жилд гэмтлийн эмнэлэг хамгийн хэцүү нөхцөлд байсан тэр нь ч энэ үзүүлэлтэд нөлөөлж байгаа байх.
6
-Энэ шалгалтыг хийхэд захирал нь солигдоод удаагүй байсан?
-Хамгийн сүүлд томилогдсон дарга нь ажлаа аваад сар болоогүй хугацаанд шалгалт хийгдсэн. Бид өөрсдийн албан шаардлагын хүрээнд эмнэлгийн үйл ажиллагаа шалгах хяналтын хуудсаараа л асуудлуудыг авч үзсэн. Шалгалтын дүн, бүрэн мэдээлэл гарсны дараа эргээд мэдээлж болно.
6
-ГССҮТ-д үе түнхний хагалгааг хоёр өөр үнээр хийдэг гэх мэт зүйл байдаг. Энэ тухай шалгалтын үеэр мэдэгдсэн биз дээ?
-Үнэндээ үе түнхний хагалгааг хийх өрсөлдөөн болох гээд байгаа юм уу яах гээд байгаа юм. Уг хагалгааг ГССҮТ-ийн нэг давхарт 4600 доллар, нөгөөд нь 3600 доллараар хийж байна. Ингэхдээ эмч нь хувийн аппаратаа ашиглаад, “Би БНСУ-д сурч ирээд хувийн аппаратаа ашиглаад ард түмний сайн сайхны төлөө үүний хийж байгаа” гэсэн тайлбартайгаар уг хагалгааг хийж байна. ГССҮТ-д дурангийн хоёр аппарат байдаг. Нэг нь хувь хүнийх, нөгөө нь байгууллагынх. Уг нь Засгийн газрын 2012 онд гаргасан тогтоолоор үений хагалгаа хийлгэсэн хүнд таван сая төгрөг буцаан олгогдож байгаа. Гэсэн хэдий ч Эрүүл мэндийн сайдын 2006 онд гаргасан 277 тоот тушаалаар төлбөртэй тусламж үйлчилгээг үзүүлэх жагсаалт гэж батлагдаж гарсан. Үүний эрүүл мэндийн байгууллагад үнэ төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээний жагсаалт болон тарифыг үйлчлүүлэгчид ил тод байлгах, байгууллагын дарга нь тусламж үйлчилгээ төлбөртэй үзүүлэх замаар олсон орлогыг төвлөрүүлж зарцуулах журмыг баталж хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллага хавсралтад заагдсан төлбөртэй үзүүлэх тусламж үйлчилгээ, шинээр нэвтэрч байгаа өртөг өндөртэй болон улсын хэмжээнд дангаараа үзүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоохдоо өөрийн байгууллагын тооцоог судалны үндсэн дээр саналаа Эрүүл мэндийн яаманд хүргүүлж зөвшилцсөний үндсэн дээр батална зэргийг нэр бүхий эмч нар зөрчиж байна.
6
-Тэдгээр эмчийн нэрийг хэлж болох уу?
-н.Мөнхбаяр, н.Батзориг, н.Өлзийбаатар, н.Сүхбат , н.Мөнхсайхан, н.Жаргалсайхан нарын нэрийг одоогоор хэлж чадахаар байна.
7
-Үений хагалгааг манайд хэдийнээс хийж эхэлсэн юм бол. Солонгос улсаас эмч нар ГССҮТ-д ирээд хагалгаа хийдэг. Үүнийг шалгасан уу?
-2000 оны эхэн үеэр анх үений хагалгааг хйиж эхэлсэн байдаг юм байна лээ.Одоо бол манай улсад олон газар хийж байна. 2009 оноос БНСУ-ын Хьюндэй мэргэжлийн эмнэлэгтэй гэрээнйи дагуу хамтран ажилалж, эмч нарын мэдлэг мэргэжлийн дээшлүүлээд Франц, Канад гэх өндөр хөгжилтэй оронд эмч нарыг бэлдсэн. Дээрх эмч нар ч үүгээр бэлтгэгдсэн хүмүүс юм шиг байна лээ. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд “Арьс цоолох ямар нэгэн ажилбар, шинэ эм, бүтээгдэхүүн практикт нэвтрүүлэхдээ клиник туршилт хийгдсэний дараа Эрүүл мэндийн сайдын тушаал гарснаар хийгдэх ёстой” гэж заасан байдаг. Энд шивээс хийх хүртэл орж байгаа. Үүнийг л хэрэгжүүлэхгүй байгаа юм.
7
-Сувилагч дутагдалтай байсан гэсэн?
-Тусгай мэргэжлийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS:63302012 стандартын А хавсралтад орон тооны норматив заасан байдаг. Үүгээр сувилагч 274 сувилагч байх ёстой. Харин одоо тус эмнэлэгт 201 сувилагчтай буюу 73 нь дутуу байна гэсэн үг. Тиймээс гэмтэл авсан хүнийг харж асрах, эмчилгээ шинжилгээнд оруулах нь ар гэрийнхэний үүрэг болж байна.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ