“Оюухай-2014” –т уралдах найрагчид тодорчээ
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ринчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадам энэ сарын 13-15-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дархан суманд болох гэж буй билээ.
Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байжээ.
ыбө
Есдэх удаагаа болох гэж буй наадамд оролцохоор эхний шатны шалгаруулалтад 90 гаруй найрагч бүтээлээ ирүүлсэнээс хоёрдугаар шатанд 22 найрагч тунан үлджээ. Ингээд “Оюухай-2014” наадамд уралдах яруу найрагчдын нэрсийг хүргэж байна.
бөы
Б.Алтанхуяг Л.Ганзул Н.Минжинсайхан А.Түмэнбаяр Э.Хишигсүрэн С.Начин Б.Энхтөр О.Цэнд-Аюуш Б.Энхжаргал Б.Төгсжаргал М.Уянсүх Д.Гансүрэн, А.Анхбаатар Б.Чулуунцэцэг Э.Гантулга В.Нэргүй Т.Дарханхөвсгөл М.Наранболд Ш.Батцэцэг Г.Ишхүү Т.Саранчимэг Д.Наранцэцэг нарын найрагч шалгарчээ. Эдгээр найрагчид дээр “Сүмтэй бударын чулуу” яруу найргийн наадамд эхний гурван байр эзэлсэн Г.Оргилболд, Р.Улам-Оргих, Г.Сүхбаатар нар нэмэгдэн шүлгээ толилуулах юм байна.
бы
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ