С.Ганбаатар гишүүн “Ариун ус”-ны үйлдвэртэй танилцав
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр манай улсад хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес болон Киргиз Улсын Ерөнхий сайдын 1-р орлогч Сарпашев нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр Монгол Улсын эмийн салбарт хөрөнгө оруулалт хийж, IVCO буюу “Айвико” тарилгын шингэний үйлдвэрийг байгуулан, эрүүл мэндийн салбарт нэн чухал 30-аад нэр төрлийн, судсаар сэлбэх шингэнийг үйлдвэрлэж байгаа дээрх хөрөнгө оруулагчдад талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр маш чухал салбарт хөрөнгө оруулалт хийж, монголчууд дотоодоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх нь чанар аюулгүйн талаасаа ч, үнэ өртгийн хувьд ч үр өгөөжтэй ажил байна гэж байв.
й
Харин Киргиз Улсын Ерөнхий сайдын 1-р орлогч Сарпашевийн хувьд IVCO тарилгын шингэний үйлдвэрийг өөрийн оронд байгуулах ямар боломж байгаа талаар сонирхож буйгаа дуулгасан бөгөөд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн юм. Хөрөнгө оруулагч Дэвид Аллен, Ин Ноакес нар Монгол Улсад байгуулсан IVCO үйлдвэр нь ес дэх жилдээ амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, өнгөрсөн хугацаанд анх удаа төрийн өндөр албан тушаалтан хүлээн авч уулзаж буйд талархаж байгаагаа дуулгасан билээ.
й
Уулзалтын дараа УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон Киргиз Улсын Ерөнхий сайдын 1-р орлогч Сарпашев нар IVCO тарилгын шингэний үйлдвэртэй очиж танилцсан юм. Тус үйлдвэр нь манай улсын эмнэлгийн салбарт ашиглагддаг тарилгын шингэний 70 орчим хувийг хангадаг бөгөөд 24 цагийн турш гурван ээлжээр ажилладаг ажээ.
й
Ерөнхий хөрөнгө оруулагч Дэвид Аллен “Их Британи, Австрали, Тайвань, БНСУ, Монгол улсын хамтарсан хөрөнгө оруулалттай “Айвико” компани нь тарилгын шингэнийг PVC, non PVC (поливинилхлорид) савалгаатайгаар 2005 оноос эхлэн үйлдвэрлэж байна. Манай компани нь Франц, Итали, БНСУ, Герман зэрэг улсуудад үйлдвэрлэсэн, эмийн үйлдвэрийн тусгай зориулалтын гангаар хийгдсэн, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.
й
Бид Монголд хөрөнгө оруулалт гэж ямар байх ёстой гэдэг стандартыг бий болгохын төлөө ажиллаж байна. Үнэхээр хөрөнгө оруулалт гэдэг тухайн улсдаа болон хөрөнгө оруулагч талдаа харилцан ашигтай байх вэ гэдэг жишиг болно. Монголд тарилгын шингэний эрэлт хэрэгцээ их байгааг харж, бэрхшээлийг давж чадсанаар амжилттай ажиллаж байна. IVCO буюу Айвико гэдэг нь Ариун ус гэсэн утгатай үг” гэлээ.
й
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Олон улсын хамтарсан тарилгын шингэний үйлдвэртэй танилцлаа. Энэ компани жилдээ 5 сая тариурын шингэнийг монголдоо хийж байна. Урьд нь бид 8 сая ам.долларыг гадагшаа гаргаж байж энэ бүхнийг авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлэж байна. Эдгээр хүмүүс монголын 100 хүнийг ажлын байраар хангасан байна. Бүх хүмүүсээ гадаадад бэлдсэн байна.
ы
Монголд ирээд хөрөнгө оруулалт хийж, ажлын байраар гаргаж, монгол хүнд хөрөнгө оруулалт хийж, өмнө нь импортоор оруулж ирсэн шингэний чанар аюулгүй байдал, найдвартай эсэх нь эргэлзээтэй хөрөнгө оруулалтыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Хамгийн гол нь Киргизийн Улсын Ерөнхий сайдын 1-р орлогч хүрч ирээд Монголын энэ компанийн салбарыг байгуулах талаар яриад явж байна. Ийм хөрөнгө оруулалтыг би хүсэж байсан” гэв.
й
СЭТГЭГДЭЛ БИЧИХ