Улаанбаатарт 28 хэм дулаан
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 12-17 хэм, Говь-Алтай, Баянхонгор, Булганы өмнөд хэсэг, Төв, Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар 27-32 хэм, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
dfs
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 27-29 хэм дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ