Сан Паулу хотынхон ажил хаялтаа зогсоов
2014-06-11

Бразил улс хөлбөмбөгийн “ДАШТ”-ий эрхийг авснаас хойш иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улс даяар эмх замбараагүй байдал газар авсан билээ.

 “ДАШТ”-ий нээлтийг зохион байгуулах Сан-Паулу хотын метроны 10 гаруй  мянган ажилчин ажил хаялтаа зогсоосон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд өнгөрсөн долоо хоногийн эхээр цалингаа нэмүүлэхийг шаардаж, ажил хаялт  зохион байгуулсан юм.

Хотын удирдлага метроны ажилтнуудын цалинг 8.7 хувиар нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн аж. Ажил хаялт зарласан ажилтнууд цалингаа 12.2 хувиар өсгөх шаардлага тавьж байсан юм.

Ерөнхийлөгч Дильма Руссеф “ДАШТ” болох хотуудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласан төдийгүй, Бразилийн Засгийн газраас эсэргүүцлийн жагсаалыг дарах тусгай бүлэг гарган ажиллуулж байгаагаа мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Копакабана хотын иргэд өдрийн турш замын хөдөлгөөнийг хааж, эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

 “Нэг сарын турш бид нэгэн гэр бүл мэт байх ёстой. Тиймээс эсэргүүцлийн жагсаалаа зогсоо” гэж Бразилиийн соёл, спортын сайд Марта Суплиси төв хэвлэлээр мэдэгдсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин