Б.Гантогтохын Вьетнамын боксчинтой хийх тулаан хойшлогдлоо

img

Дэлхийн аварга шалгаруулах муайтай боксын тэмцээний хошой хүрэл, Азийн танхимийн болон тулааны спортын дөрөвдүгээр наадмын мөнгөн медальт Б.Гантогтох нь Монголоос мэргэжлийн муай тай боксын рингэнд хамгийн олон тулалдсан тамирчин билээ. Нийт 18 удаа тулалдаж, 12 ялж байснаас өрсөлдөгчөө зургаан удаа нокаутад оруулан ялалт байгуулж байсан тэрбээр энэ сарын 28-нд эх орондоо Азийн мэргэжлийн муайтай боксын аваргын төлөө Вьетнам улсын тамирчин Танг Чүэнтэй харз тулаан хийхээр товлоод байсан юм.

ы

Тэгвэл уг тулааны товыг Вьетнамын талаас хойшлуулсан байна. Учир нь Вьетнамын тамирчин Танг Чүэн нь биеийн байдлаас болж тулааныг хойшлуулах хүсэлтээ Азийн холбоонд гаргажээ. Түүний хүсэлтийг тус холбоо хүлээн авч тулааныг хойшлуулж, есдүгээр сарын 25-нд Улаанбаатар хотноо зохиохоор болжээ. Энэ үеэр дээрх тулаанаас гадна 10 шилдэг тамирчин халз тулаан хийх юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ