Х.Хапаарт 23 жилийн хорих ял оноожээ

img

Насанд хүрээгүй хүүхдүүдийг гэмт хэрэгт татан оруулж, улмаар эргүүлийн цагдаагийн амь насыг санаатайгаар хөнөөсөн Х.Хапаар гэгчид шүүхээс 23 жил хорих ял оноосон байна.

Гэмт хэрэгтэн нь  өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 2-3-нд  шилжих шөнө насанд хүрээгүй Х.Сапаргалий, Х.Сайгаш нартай бүлэглэн Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт оршин суух хохирогч Д.Отгонжаргалын агуулахад нэвтэрч Дорбинк, Тоз-8,  Лос Чех 7.64 маркийн буунуудыг хулгайлсан. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ албан үүргээ гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амь насыг онц хэрцгий, нийтэд аюултай аргаар хөнөөсөн хэргийг үйлдсэн.

Уг хэрэгт дүүргийн II прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, өнгөрөгч сарын 19-нд шүүхэд шилжүүлсэн ба шүүх хурал өчигдөр болж хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Шүүхээс Х.Хапаарт 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргажээ. Мөн Х.Сапаргалий, Х.Сайгаш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т зааснаар хоёр жилийн хорих ял оноож, уг ялыг тэнсэж нэг жилийг хугацаагаар хянан харгалзсан байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ