“Харанга”-ын фенүүд “Haranga&Puje”-тэй хамт доргино

img

“Харанга” хамтлаг үүсэн байгуулагдсны 25 жилийн ой энэ онд тохиож буй билээ. Хамтлагийнхаа түүхэн ойд зориулж хамтлагийн гишүүн бүр өөрсдийн бие даасан тоглолтоо фенүүддээ зориулан толилуулж байгаа.

Тэгвэл энэ сарын 13-ны өдрийн 19:00 цагт  “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн “Haranga&Puje” тоглолт болно. Уг тоглолтын тухай мэдээллийг “Харанга” хамтлагийнхан сэтгүүлчдэд өгсөн юм.

 “Haranga&Puje” тоглолтыг тоглолт гэхээсээ илүүтэйгээр шоу чиглэлрүү хандан зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолтын үеэр “Лазер” брэндийн бөмбөрийн цохилтыг DJ-ын микстэй хослуулан амьдаар тоглох гэнэ. “Haranga&Puje” тоглолтонд “Харанга” хамтлагийн 20-30 дуу дуулагдахаас Hip Hop урлагийн төлөөлөл ирж ая дуугаа өргөх юм байна.

Харин тус хамтлагийн 25 жилийн ойгоо тохиолдуулан үзэгч, сонсогч үнэнч фенүүддээ барих тоглолтоо удахгүй толилуулахаа мөн энэ үеэр хэлсэн юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ