С.Цог нарын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэнэ
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хянан хэлэлцсэн.
ыбө
Шүүх хурлаар С.Цог нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, 2-3,5 жилийн хорих ял оноосон.
бы
Гэвч шүүгдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд хандаад байсан юм. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин шийдүүлэхээр буцаасан байна.
быө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ