“Зээлийн хэлэлцээрийн төсөл”-ийн хэрэгжилтийн талаар ярилцана

img

Өнөөдөр 14.00 цагаас Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болох юм байна.

Мөн 14.00 цагаас Өмгөөллийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг /Засгийн газраас болон Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Үүл нарын гишүүдээс өргөн мэдүүлсэн/ хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан мөн 14.00 цагаас "В" танхимд болох аж.

Харин 16.00 цагаас Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хооронд байгуулсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай Зээлийн хэлэлцээрийн төсөл"-ийн 1 дүгээр үе шатны хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан болохоор товлогдсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ