Сандра Баллок: Би Скарлеттын нөхөртэй амрагладаггүй
Холливудын хамгийн дур булаам хост тооцогдож асан Скарлетт Йоханссон, Райан Рейнольдс нар салсаны дараа Сандра Баллокийг нөхөртэй нь холбог бичих болсон билээ. “Гэрлэх санал” кинонд Рейнольдстой хамтран тоглосон Сандраг сүүлийн үед түүнтэй амрагийн харилцаатай болсон гэсэн цуу ихэд тархсан. Харин “Алтан бөмбөрцөг” гардуулах ёслолын үеэр Баллок "The Today Show s Al Roker"-т ярилцлага өгөхдөө “Америк бүсгүйчүүд миний одоо хэлэх үгийг сонсоод санаа нь амрах болов уу. Райан Рейнольдс миний амраг биш. Бид сүүлийн арван жилийн турш найзалж буй сайн найзууд” гэж хэлсэн юм. Сандрагийн хэлснээр одоогоор түүний амьдралд ганц л эр хүн байгаа нь нэг ойтой, хар арьстай өргөмөл хүү Луис нь аж. 46 настай Сандра Баллокийг 34 настай Райантай амрагийн харилцаатай болсон тухай цуу яриа шинэ оны үеэр хүчээ авсан юм. Тэд шинэ оныг хамтдаа нэгэн ресторанд хооллож угтсан нь гол шуугианы эхлэл болсон билээ. Мөн “Гэрлэх санал” кинонд эротик хэсэгт зургаа авахуулсан нь хардах шалтагийг улам нэмсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ