Г.Алтанхүүд холбогдох хэрэг прокурорт шилжжээ
Найз бүсгүйгээ зодож амь насыг нь хохироосон гэх Г.Алтанхүүд холбогдох хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байсан.Уг хэрэг нь өнгөрөгч оны 12 дугаар сард гарсан. Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, дүүргийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна.
ббх
Г.Алтанхүүгийн найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарч байсан.
эжх
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ