УАШТ эхэллээ

img

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг насанд хүрэгчдийн "А" зэрэглэлийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд эхэлж байна.

Энэхүү тэмцээнд өмнөх “Б” зэрэглэлийн тоглолтоос шалгарсан шилдэг багууд, Үндэсний супер лигийн багууд, шилдэг тоглогчид өрсөлдөж байгаа юм. Үндэсний супер лигийн хүрэл медальт Баянголын "Гурвантамир", Баянзүрхийн  "Их Өргөө Аравтууд", Говь-Алтайн "Монторх" багууд, болон ирэх улиралд Үндэсний супер лигт эргэн нэгдэж буй Дээд лигийн гурван удаагийн аварга "Лидер" баг шинэ бүрэлдэхүүнээр өрсөлдөнө. Мөн "Спрайт" лигт түрүүлэн дээд лигт дэвших эрхээ аваад буй "Төв Ургац" багт "Альянс Тэх Харцага" багийн ахлагч ОУХМ Б.Одбаяр, Дорждамба, лигийн тэргүүн тоглогч Ц.Мэргэн нар Төв аймгийн багт өрсөлдөхөөр болжээ.

Ийнхүү энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний супер лигийн долоо, “Спрайт” супер лигийн найман баг өрсөлдөж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээнийн аваргууд энэ сарын 15-нд тодорно.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ