Генерал Т.Дашдэлэг нарын хэргийг Дээд шүүхэд хэлэлцэнэ

img

Зэвсэгт хүчний Жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг өнөөдөр Дээд шүүхэд хэлэлцэнэ.

Уг хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд энэ оны нэгдүгээр сард хэлэлцэж, анхан шатны шүүхээс Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, н.Бямбаноровт 7.1 жил, н.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэсэн. Тэдний өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Харин давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тэдний өмгөөлөгчид нь эсэргүүцэж, Дээд шүүхэд хандсан юм.

Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарыг Эрүүгийн хуулийн 264.2 буюу бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 150.3 буюу албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт буруутгаж байгаа юм.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ