Мөнгө тарааж, цайллага хийвэл эрүүгийн хэрэгтэн болно

img

2012 оны сонгуулийг  зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн  ажлын өдөр явуулахаар болж байна. Үүнийгээ хууль тогтоогчид  сонгогчдын  идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор ингэж байгаа гэдгээ тайлбарлаж байна. Тэгэхээр амралтын  өдөр унтаж, агаар салхинд гараад явчихдаг сонгогчдыг ажлын өдөр нь барьж авахаар шийджээ. Сонгуулийн санал хураах өдрөө ийнхүү ажлын өдрөөр тогтож байгааг  бодоход маргаашийн чуулганы хуралдаанаар  Сонгуулийн хуулиа батлахаар төлөвлөснийх. Өчигдөр орой Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг  хийж дуусгалаа. Намын бүлэг, гишүүдийн дунд зарчмын зөрүүтэй санал нэг ч үлдсэнгүй бүгдийнх нь хайныг хагалж орхисон. Сонгуулийн хуульд оруулсан заалтуудыг тодорхой дурвал  50.2 дахь хэсгийн  “тойргийн хороо тухайн тойрогт нэр дэвшигчийг авсан саналын тоогоор нь дараалалд оруулан жагсаалтыг гаргах бөгөөд хамгийн олон, гэхдээ санал өгсөн сонгогчдын 28 ба түүнээс дээш хувийн санал авсан, суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр шууд сонгогдсонд тооцно” гэжээ. Эмэгтэй нэр дэвшигчдийн квот  20-иос доошгүй хувь,  улстөрийн намуудын босгыг 5 хувиар тогтож байна.  Харин  бие даагчид зардлаа өөрсдөө хариуцах, нам, эвсэл зардлаа хэтрүүлбэл торгууль хүлээх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл захиалгаар нийтлэл, нэвтрүүлэг гаргахдаа захиалагчийн нэр, хаягийг тодорхой зарлаж байх болсон  байна. Эдгээр асуудлуудыг шийдэхэд гишүүдэд тийм хэцүү байсангүй. Харин  сонгуулийн сурталчилгааны үеэр бэлэн мөнгө тараах, дайллага цайллага хийвэл эрүүгийн хариуцлага хүлээх болж байна. Энэ заалтыг гишүүд авч хайхыг хүссэн ч ажлын хэсгийнхэн,  байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь үлдсэн. Харин Э.Бат-Үүл гишүүн “Та нар дуртай үедээ эрүүгийн хэрэг үүсгэдэг. Тэр тусмаа улстөрийн  эрүүгийн хэрэг үүсгэх эрхтэй боллоо” шүү гэж бухимдсан. Зарим нь тэгэхээр  энд тэнд хоолонд  орж, цагаан сараар өндөр настантай золгож ч  болохгүй болж байна уу хэмээн бухимдаж байв. Үүний хариуд зөвхөн сонгуулийн сурталчилгааны нэг сарын хугацаанд тэвчих л хэрэгтэй. Цагаан сараар хэнтэйгээ мөнгөтэй золгохоо өөрсдөө мэд гэж сэтгэлийг нь тайвшируулж байсан. Сонгуулийн хуулийн нэр дэвших төрийн албан хаагч зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх гэдэг заалтыг гурван сар болгон өөрчлөх санал орж ирснийг гишүүд  дэмжээгүй юм. Тодруулбал, төсвийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаагаа хийчих гэсэн далд санаа явж байсныг энэ удаа хүлээж авсангүй. УИХ-ын гишүүд  сонгуулиар санал нэгдэхгүй хэдэн сар дамнасны эцэст нэгхэн өдөр ажлын хэсэг, бүлэг, байнгын хороогоор  гараа өргөж чадлаа. Ийм амархан шийдчих байсан бол яагаад ажлаа хүртэл хаяж тоглоод байсан юм гэмээр. Гэтэд хаалганы цаана далд тохироо явж одоогийн парламентад суудалтай гишүүд дараагийн сонгуулиар нэр дэвших мандат, бараг ялалт байгуулахтай нь авч чадсан учир ийм амархан шийдсэн гэх бор шувуу  Төрийн ордноор тэнүүчлэх. Ямар боловч нам доторхи тохироо, парламентын танхимд тохиролцох боломжийг олголоо. Б.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БНХАУ-аас барилгийн материал,хаалаг,цонх, жижиг дунд үилдвэрийн тоног төхөөөрөмж, цай хэвлэл, баглаа боодол гэх мэт таны хүссэн бүх нд зуучилна мөн бизнисийн хамтрагч олж өгнө Zuuchlal_hutuch@yahoo.com utas 98306334
2011-12-17
buh toirogt neg neg emegtei hun ursulduuleed bugdiig n songoh heregtei shuu mongolchuudaa manangaas busad humuusiig songoh heregtei
2011-12-16
Ирэх сонгуулиар ард түмэн дахиж хууртагдахгүй шүү. Одоо боллоо. Хүнийг нь харж байгаад санал өгнө гээд байсан чинь ёстой лөөлөө боллоо доо. Бараг өөрсдийгөө ард нийтээр сонгуульсан сонгуулиагүй автоматаар гараад ирэх хуулийн төсөл хийчихсэн юм биш үү. Хөөрхий ард нийт нь их л чамбай сайн хууль батлах гэж байгаадаа манай гишүүд гэж бодоод л явж байгаа даа. За за төрийн төлөө оготоно гэж маньд ч ямар хамаа байхав. Одоо байгаа 76 гишүүний ихэнх нь эргээд гараад ирвэл зүгээр ч юм уу даа. Учраа мэдэхгүй бас нэг баахан балайнууд гарч ирээд төр үймүүлж байснаас...
2011-12-15
MAN-n luivarchid ireh songuulid ahin luivar hiih gej oroldoh yum bol tsovhon shine bairaa shataalgaad duusahgui bas bud luivarchdig ard tumen zulin gol bolgon!
2011-12-15
сонгуулийн хууль яаж ч гарсан хариуцлагын талаар тов тодохой зүйлийг хийгээгүй цагт будлиан луйвар гардгаараа л гарна. Өнгөрсөн сонгуулийг будлиантуулсан МАН-ыг энэ удаагийн сонгууль оруулах нь маш буруу.
2011-12-15
нэг лүйлийн талаар эдгээр хоёр нам хэлэлцэхгүй орхигдуулаад байна. Энэ бол монголын ардчиллын үнэт суурь болсон сөрөг хүчний оршин тогтнох амин судасыг олж барьж чадахгүй байгаатай шууд холбоотой . энэ л тал дээр баттай хуулийн заалт оруулж ирэхгүй юм бол сонгуулийн хууль ямарч амьгүй нялцгай хууль болно. ЭНЭ БОЛ ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ БАЙГУУЛАХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ТОВ ТОДООРХОЙ ХИЙХ АСУУДАЛ БИЛЭЭ. ЯГ одоогийн байдлаар аль ялсан нам нь ялагдсанаа уриад эвслийн засаг байгуулж иргэд болон сөрөг хүчний амыг боох тийм л жишиг тохиролцоо тогтох гээд байна. Энэ бол олон ургальч үзэл бүхий олон намын тогтолцооноос ухарч нэгэн бүлэгллийн засаглал тогтох аюул бодитоор нүүрэлчээд байна. Ийм замаар монголд ардчилал гэж ярихын ч хэрэггүй.
2011-12-15
Санал өгсөн хуудасны нэрсийг өөрчөх Салын хуудастай хайрцагны битүүмжлэл алдагдах зэрэгт хариуцлага алдсан этгээдыг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй .
2011-12-14
Машины өвлийн хучлага захиалгаар хийж байна. 95177-4824
2011-12-14
songuulid buur oroo, ner devshgichidee solihoos naash hen ch songuulid sanalaa buu og. aluurchin luivarchinguudad ideh bolomj olgood baina, songuulid orohgui heden udaa davtahad hurvel yahiig n haray.
2011-12-14