Вьетнамд “Кино шиг амьдрал”-ыг нээнэ

img

“ДОЗ” энтертайнментын  бүтээл “Кино шиг амьдрал” монголын уран сайхны киноны нээлт өнөөдөр оройн 17:00 цагт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын үндэсний кино театрт болох юм байна.

Киноны нээлтийн ажиллагаанд Вьетнам улсын Соёл спорт аялал жуулчлалын дэд сайд болон Кино хорооны дарга, бусад албаны төлөөлөгчид оролцох аж. Энэхүү уран бүтээлийг тус улсад толилуулахад Монгол улсаас БНСВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдын яамнаас ихээхэн тусламж, дэмжлэг үзүүлжээ.

Энэ нь монголын уран сайхны киноны нээлтийг Вьетнам улсад хийж буй анхны тохиолдол болж буй аж. Дашрамд сонирхуулахад “Кино шиг амьдрал” киноны зураг авалтыг Вьетнам улсад хийж байжээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ