Ослын улмаас найман хүн амиа алджээ

img

Төв аймгийн Баян сумын нутагт өчигдөр 15:00 цагийн үед зам тээврийн ноцтой осол гарсан байна. Уг ослын улмаас хоёр гэр бүлийн найман хүн амь насаа алдсан ба гурав нь бага насны хүүхэд байсан аж.

Энэ тухай холбогдох эх сурвалжаас тодруулахад “Honda Fit", “Nissan Wingroad” маркийн автомашинууд мөргөлдөж, осол гарсан.  Автомашины жолооч нар хурдтай явсан учраас осол олон хүний аминд хүрлээ. Хохирогчдын тав нь том хүн, гурав нь хүүхэд байсан” гэв. Уг хэргийг харьяаллын дагуу Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ