Т.Дашдэлэг нарын ялыг хэвээр үлдээлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Дашдэлэг, Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
ы
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүх дээрх хэргийг өнгөрөгч нэгдүгээр сарын 6-ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Т.Дашдэлэгийг төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн тооцсон. Түүнд Эрүүгийн хуулийн 264.2-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид 3.5 жил хорих ял оногдуулсан. Мөн Ж.Бямбаноров, М.Сэргэлэнбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай хэмээн үзсэн юм. Эрүүгийн хуулийн 264.2, 150.3-т зааснаар Ж.Бямбаноровт 7.1 жил, М.Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ө
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 3-нд хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байжээ.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ