Харваачид Даланзадгадад цэц мэргэнээ сорино
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо Үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд болно.
ө
Уг тэмцээн өсвөрийн, насанд хүрэгчдийн гэсэн хоёр ангилалаар явагдах ба 21 аймаг, дөрвөн дүүргийн 300 гаруй харваач цэц мэргэнээ сорихоор бүртгүүлжээ.
а
Батмөнх Даян Сэцэн хааны мэндэлсний 550 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Их хааны алдрыг тэмдэглэх жилийн хүрээнд хийгдэж буй нэг ажил нь улсын аварга харваачдыг тодруулах уг тэмцээн юм байна.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ