П.Тэмүүжин хүрэл медалийн төлөө тулалдана
Дэлхийн оюутны аварга шалгаруулах Таеквондогийн 13 дахь удаагийн тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо болж байгаа. Тус тэмцээнд Бразил, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, Монгол зэрэг 39 орны 400 гаруй тамирчид оролцож буй аж.
х
Манай улсаас долоон эрэгтэй, гурван эмэгтэй тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байгаа юм. Эрэгтэй 63 кг-ийн жинд өнөөдөр тоглосон ОУХМ П.Тэмүүжин БНХАУ-ын тамирчин Пэн Жиавэнтэй тулалдаж 22:4 онооны харьцаатайгаар ялалт байгуулж тэмцээний эхний хожлоо авчээ. Манай тамирчин өнөөдөр орой Тайланд улсын тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах юм байна.
ө
Дэлхийн оюутны аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээний сүүлийн өдөр буюу маргааш багийн тулаанууд болно. Багийн тулааны төрөлд манай таван эрэгтэй тамирчин оролцохоор мэдүүлгээ өгөөд буй юм байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ