Бүх цэргийн наадамтай
Цэргийн цол чимэг олгодог Бүх цэргийн наадам өнөөдөр 14.00 цагт Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ. Цэргийн наадамд аймаг цэрэг, сумын цолтой 256 бөх зодоглох юм байна. Тодруулбал, "Алдар" спорт хорооноос 96, "Хилчин"-гээс 64, "Аврагч" спорт хорооноос 48, "Эрч"-ээс 24, "Соёмбо" спорт хорооноос 24 бөх тус тус барилдах аж.
х
Анх 1990 онд Монголын Үндэсний бөхийн холбоо байгуулагдаж, улмаар Цэргийн цол, чимэг олгох Бүх цэргийн наадмыг жилд нэг удаа хийж байхаар шийдвэрлэн, Үндэсний бөхийн барилдааны дүрэмд оруулж өгсөн байна. Ингээд 1992 онд анхны Бүх цэргийн наадмын барилдааныг Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион явуулж, 128 бөх барилдуулахад цэргийн арслан, заан, начин цолтнууд төрсөн байна.
а
Түүнээс хойш жил бүр Улсын баяр наадмын өмнө цэргийн болон хүчний байгууллагын бөхчүүдийг хамарсан томоохон наадам болгон явуулдаг болжээ. Өнгөрсөн жилийн уг наадамд 256 бөх барилдснаас аймгийн арслан Л.Цэрэнтогтох түрүүлж, аймгийн хурц арслан А.Алтанхуяг үзүүрлэж байжээ.
а
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ