Тайзнаа “Учиртай гурван толгой”

img

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа  өнөөдөр “Учиртай гурван толгой” дуурь УГЗ Л.Эрдэнэбулганы найруулгаар амилна. Гурван бүлэг, таван үзэгдэлт уг дуурийг анх 1934 онд Д.Намдаг дуулалт жүжгийн хэлбэрээр найруулан, тайзнаа тавьж байсан бол1942 онд дуурийн хэлбэрээр тоглогдож байсан юм. Харин 1997 онд шинэчлэн тоглож байжээ.

а

“Учиртай гурван толгой” дуурийн хөгжмийг Б.Дамдинсүрэн, Б.Смирнов, цомнолыг Д.Нацагдорж бичсэн гэдгийг үзэгчид андахгүй мэднэ. Өнөөдрийн тоглолтыг удирдаач УГЗ Ж.Бүрэнбэх дохих бол АЗ Ч.Гунгаасүх ерөнхий зураачаар ажилласан байна.

ө

Юндэнгийн дүрд МУГЖ М.Болд, Нансалмаад СТА Д.Туяа, Хоролмаагийн дүрд   СТА Б.Эрдэнэтуяа, Балганд Ж.Бямбажав нар тоглох аж. Дуурь 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа эхэлнэ.

ө

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ