Цагдаагийн газраас олгодог бүх зөвшөөрлийг “Лицензийн төв”-өөс авдаг болно
Цагдаагийн байгууллага шинэчлэгдэж байгаа. Өнгөрөгч 2013 оны долоодугаар сарын 05-ны өдөр Цагдаагийн албаны тухай хууль батлагдаж, энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Шинэчлэл албан ёсоор эхлээд зургаан сарын хугацаанд ямар ажил хийсэн, цаашид юу хийх тухайгаа Цагдаагийн Ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
ө
Уг уулзалтад ЦЕГ-ын Хүний нөөц сургалтын хэлтсийн дарга хурандаа О.Мөнхбат, Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цэнгэлбаяр, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын мэргэжил аргазүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Хууль, тогтоомж хэрэгжилт, дотоод ажлын хэлтэс, тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Гантулга, Сургалт дадлагын төвийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Цогтбаяр, Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү нар болон Санхүү хангамжийн газрын төлөөлөл оролцсон. Тэд цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд хийгдсэн өөрчлөлт, бүтэц зохион байгуулалт, олон нийтэд эргэлзээ төрүүлсэн зарим асуудлын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн. Үүнээс тоймлон хүргэж байна.
ө
Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдсан
ө
Цагдаагийн “Сүлд” чуулга татан буугдаж, ажилчид нь халагдсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан ч үнэн худлыг нь тайлбарлаагүй байсан. Тэгвэл цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд “Сүлд” чуулгыг татан буулгаж, “Олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны төв”-ийг байгуулсан байна.
ө
Одоогийн байдлаар тус байгууллагын дүрмийг батлах зэрэг дотоод ажлыг ЦЕГ-ын Хуулийн хэлтсээс хийж буй гэнэ. Иргэн цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа өргөжүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор энэхүү төвийг байгуулжээ.
ө
“Сүлд” чуулгыг татан буулгахдаа ажилчдын саналыг асууж, эрхзүйн мэргэжил эзэмшсэн, цагдаагийн курст суусан цаашид цагдаагийн байгууллагад ажиллах хүсэлтэй хүмүүсийг дүүргүүдийн цагдаагийн газарт хуваарилан ажиллуулсан байна. Мөн ажлаас гарах хүсэлтэй уран бүтээлчдийг чөлөөлж, Төрийн албаны хуулийн дагуу зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ. Түүнчлэн зарим ажилчдыг өөрсдийнх нь хүсэлтээр зургаан сарын хугацаанд мэргэжил олгох сургалтад хамруулж буй аж. Харин одоо цагдаагийн байгуулагад “Сүлд” чуулгаас 10 орчим хөгжимчин үлдсэн гэнэ.
ө
Дотоодын цэрэг татан буугдсанаар аюулгүй байдал алдагдахгүй
ө
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд өнгөрөгч дөрөвдүгээр сард Дотоодын цэргийн ангиудыг татан буулгасан. Ингэснээр олон нийтийн дунд дотоодын аюулгүй байдал алдагдах нь гэсэн болгоомжлол үүссэн.
ө
Цагдаагийн албаны тухай хуулинд цагдаагийн байгууллага нь олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй гэсэн заалтыг оруулж өгсөнтэй холбоотойгоор цэргийн ангиудыг татан буулгажээ. Дотоодын цэргийн анги, хэлтэс татан буугдсанаар хүн хүч болон ажил үүргийн чиг, хуваарьт ямар ч өөрчлөлт ороогүй байна. Тиймээс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх юм байхгүй гэдгийг албаны хүн онцолсон. Дотоодын цэргийн нийт 1179 алба хаагчийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын албан хаагчид болгосон аж.
ө
Тэд ЦЕГ-ын Сургалт дадлагын төвийн цагдаагийн мэргэжилтэн бэлтгэх сургалтад хамрагдаж, цагдаагийн албан хаагч болсон ба цагдаагийн цол хэрэглэж, цагдаагийн албаны тухай хуулийн мөрдөж ажиллана. Ингэснээр тус албан хаагчдын цалин хөлс нэмэгдэж, эдийн засгийн баталгаа сайжирч байгааг онцолсон. Өмнө нь Дотоодын цэргийн ангиудыг Цагдаагийн Ерөнхий газрын дарга удирддаг байсан юм.
ө
Орон нутагт ажиллах цагдаа нарт зориулан сургалт явуулдаг
ө
Хууль сахиулахын их сургуулийг төгсөөд хөдөө орон нутагт ажиллахаар очиж байгаа хэсгийн төлөөлөгчид малын зүс, нас шүд мэдэхгүй байна гэдэг шүүмжлэл байдаг. Үүнтэй холбоотойгоор ажлын байранд очоод ажиллах дадлага туршлагыг оюутнуудад суулгах сургалтыг ЦЕГ-ын Сургалт дадлагын төвөөс явуулж байна.
ө
Ингэхдээ тухайн төгсөгчийн томилогдож очих орон нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлыг судалж, гаралт ихтэй гэмт хэргийг илрүүлэхэд ямар зүйл шаардлагатайг илүү хэмжээгээр заадаг аж. Энэ жил ХСИС-ийг төгсөж буй 200 гаруй сонсогчдын уг сургалтад хамруулах юм байна.
ө
Мөн цагдаагийн байгууллагад жолооч цагдаа гэх албан хаагч байдаг. Тэрбээр зөвхөн машины бүрэн бүтэн байдлыг хангаад, жолоодох л үүрэгтэй. Харин эрх зүйн ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх эрх байдаггүй. Тэгвэл жолооч цагдаагийн хийдэг ажил үүрэг, чадварыг цагдаагийн албан хаагчид давхар эзэмшүүлдэг болох юм байна. Түүнчлэн цагдаагийн албан хаагчийн нэр хүндийг өсгөх, имиж бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах гэнэ.
а
Дахиад өдөр тутмын, ёслолын хувцас ирнэ
ө
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд цагдаагийн албан хаагчдын хувцсыг шинэчилсэн нь олон нийтээс ихээхэн шүүмжлэл дагуулсан. Зарим иргэн цагдаа нарыг одоо өмсөж үүргээ гүйцэтгэж буй хувцсаар жигдрэн бүх үйл ажиллагаанд оролцоно гэсэн ойлголттой байгаа. Тэгвэл энэ нь зөвхөн цагдаагийн алба хаагчдын ажил үүргээ гүйцэтгэх үедээ өмсөх хувцас юм.
ө
Харин Ерөнхийлөгчийн зарлигаар загвар нь батлагдсан цагдаагийн алба хаагчдын өдөр тутмын, ёслол амралтын хувцасны гэрээ хийгдээд үйлдвэрлэгдэж байгаа юм байна. ЦЕГ-аас 3-5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагын бүх алба хаагчдыг хувцсыг жигдрүүлэхээр төлөвлөжээ. Цагдаагийн алба хаагчдын агсамж, өвлийн гутал, савхин дээл зэргийг эх орондоо үйлдвэрлүүлж байгаа гэнэ.
ө
БЗД цагдаагийн гурван хэсэгтэй болно
ө
Шинэчлэлийн хүрээнд судалгааны үндсэн дээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт цагдаагийн хэсгүүдийг шинэчлэн байгуулсан. Олон хүн амтай Сонгинохайрхан дүүрэг гурав, бусад нь тус бүр хоёр цагдаагийн хэсэгтэй болсон. Тэгвэл хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт дахин нэг цагдаагийн хэсэг байгуулахад бэлэн болжээ.
б
Байрны асуудал шийдэгдвэл БЗД Цагдаагийн III хэлтэстэй болох нь. Энэ онд таван дүүрэгт стандартад нийцсэн шинэ байр ашиглалтад орсон.
б
Суманд ажилласан цагдаад 15 сая төгрөг
б
Зөвхөн сумын төвд таван жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгохоор болсон. Энэ онд уг урамшууллыг 270 албан хаагч авахаар байгаа ба олгогдоод эхэлсэн байна. Тэд 30 сарын цалингийн дундаж буюу 13-15 сая төгрөгийн урамшуулал авах юм.
б
Энэ нь цагдаагийн албан хаагчдад санхүүгийн томоохон хөшүүрэг болж байгаа төдийгүй тэдний хөдөөнөөс хот руу шилжин ажиллах хөдөлгөөнийг багасгана гэж үзэж буй аж. Түүнчлэн суманд ажиллаж буй зарим хэсгийн төлөөлөгчид нийслэлд ирж ажиллах санал тавьсан ч үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
ө
Саатуулагдсан болгонд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхгүй
а
Эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн яамны харьяанд шилжүүлнэ гэж яригдаж байсан. Энэ нь Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэгдэх юм байна. Гэхдээ эрүүлжүүлэх байрыг бүхэлд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг газар болгохгүй. Архидан согтуурсан ч нийгэм, олон нийтэд хохирол учруулаагүй, “ухаангүй” согтуу иргэдэд хордлого тайлах үйлчилгээ хийх гэнэ.
ө
Түр саатуулах байранд ирж буй хүмүүсийн 10 хувь нь ийм үйлчилгээ авахаар байдаг аж. Харин 90 орчим хувь нь архидан согтуурсны улмаас бусдад хохирол учруулсан, зөрчил гаргасан этгээд байдаг юм байна. Тэдгээрийг түр саатуулах байранд саатуулдаг нь хэвээр байна гэж албаны хүн тайлбарласан.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ