"Засаглалын нөхцөл авлигыг бий болгож байна"

img

АНУ-ын ОУХА-ын   санхүүжилтээр хэрэгжиж байгаа  “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд хагас жил тутамд  хийдэг Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох  сүүлийн судалгааны үр дүн саяхан гарчээ.

өа

Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүрэг, 6 аймгийн 21 сумын нийт 170 анхан шатны нэгж, 1360 өрх айл хамрагдсан байна.  Судалгаагаар газрын алба, орон нутгийн худалдан авалт, тендерүүд, уур уурхайн салбарууд авлигад хамгийн их өртсөн агентлаг буюу салбарын жагсаалтыг тэргүүлжээ.

өа

Сүүлийн гурван  жилд авлига нэмэгдсэн гэж үзэх хүмүүсийн тоо багассан байна. Хамгийн их авлига авдаг ажил мэргэжлийн жагсаалтанд багш, эрүүл мэндийн ажилтан болон улсын хэмжээний засаг захиргааны байгууллагын албан хаагч нар тэргүүлжээ.  Цаашлаад авлига хувь хүний хооронд бус зохион байгуулалттай хэлбэрт шилжсэнийг судалгаанд оролцогчид дурдаж байсан юм.

өа

Уг судалгааны дүнг танилцуулах явцад УИХ-ын гишүүн М .Батчимэг “Авлигыг  хүнд суртлыг даван туулахын тулд өгдөг гэж хариулжээ. Ялангуяа ЖДҮ эрхлэгчид энэ саадтай их тулдаг байна. Ер нь засаглалын  нөхцөл нь авлигыг бий болгож байгаа юм. Төр үндсэн ажлаасаа хэлбийж аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь авлигыг бий болгох шалтгаан болж байна. Ямар нэг үйл ажиллагаа эрхлэхэд авдаг байсан 1000 гаруй зөвшөөрлийг 60 хувиар бууруулсан.  Уг асуудлыг Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлтэй хамтатган барина” гэж байлаа. Авлига зохион байгуулалтай хэлбэрт шилжсэнд эрхэм гишүүн эмзэглэж, засаглалын өнөөгийн нөхцөлийг ийн шүүмжилж байсан юм.

өа

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ