Монгол Улс озон задлах бодисын тэг хувийн хэрэглээтэй болж чадсан

img

Озоны давхаргыг хамгаалах талаар дэлхий дахинд ололт амжилт гарч байна. Тухайлбал, өнгөрсөн 20 гаруй жилд озоны давхаргыг хамгаалах үйлсэд дэлхийн бүх орон хамтран ажиллаж, гайхамшигт амжилт олсныг НҮБ-ын Озоны конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас зохих ёсоор үнэлж, дэлхийн улс орнуудад “The Montreal Protocol Recognition Award”-ыг гардуулж байгаа билээ. Ази Номхон далайн бүсийн 24 улс орон, түүний дотроос Монгол Улс Монреалын протоколын дагуу 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэхэд озон задруулагч бодис (ОЗБ)-ыг 100 хувь тэглэх зорилтоо амжилттай биелүүлж, саяхан дээрх шагналыг хүлээн авч, протоколын дагуу үүргээ биелүүлсэн нь байгаль орчныг хамгаалахад олон талт хамтын ажиллагааны сайн жишээ болсон юм. 2010 оны эцсийн байдлаар Монгол Улс озон задлах бодисын тэг хувийн хэрэглээтэй болж чадсан нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, энэ үйл хэрэгт оролцогч бүх тал болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монреалийн протоколыг мөрдөх ажлын эхний үе шат амжилттай хэрэгжсэн гэж дүгнэж болно. Гэхдээ дараагийн шатны зорилт дэвшигдэн гарч байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ёстой тэрэн шиг худлаа юм баихгүй. Дурын дэлгүүр ОЗОН задалдаг хуучны бодисуудыг чөлөөтэй зарж байнаа АДЪЯАСҮРЭН гуай !!!!!!!!!!
2011-12-14