Туркийн “Монголчууд” “Хурд”-тай хамтарна
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компани, “Айдинер” групп, зэрэг байгууллага хамтран манай улсад “Туркийн өдрүүд”-ийг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Туркийн “Моголлар” буюу “Монголчууд” хамтлаг энэ сарын 21-нд Чингисийн талбайд “Хурд ” хамтлагтай хамтран тоглолт хийх аж. Харин 22-ны ням гаригт “Гранд Хаан Айриш Паб”-д “Моголлар” хамтлагийнхан дангаараа тоглолтоо толилуулах гэнэ.
_
Түүнчлэн энэ сарын 17 буюу маргааш “Кемпински Хаан Палас”-д, мөн 19-ны пүрэв гаригт Туркийн ЭСЯ-ны өргөөнд тус тус “Туркийн хоолны өдөрлөг” болох юм байна. Мөн 20-ны баасан гаригт Английн хатан хааны гэр бүлийн загвар зохион бүтээгч Серап Поллардын “Serap Pollard London” загварын үзүүлбэрийг ЭСЯ-ны өргөөнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ