Мөнгө, хүрэл медаль ихэрлүүлэв

img

Олс таталтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг манай улс анх удаагаа зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Хятад, Тайвань, Малайз, Тайланд зэрэг есөн орны 260 гаруй тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа.

Дотор талбайн эрэгтэйчүүдийн тэмцээнд Тайваний баг аваргалж, манай тамирчид мөнгөн медаль хүртсэн бол Малайзын олс татагчид хүрэл медаль хүртжээ. Мөн төрлийн эмэгтэйчүүдийн төрөлд Тайвань түрүүлж, манай бүсгүйчүүд мөнгөн медаль зүүсэн юм. Гуравдугаар байрт БНХАУ-ын тамирчид орсон.

Анх удаагаа зохион байгуулагдаж буй гадаа талбайн төрлийн эрэгтэйчүүдийн тивийн аваргаар Тайванийн баг тодорсон. Харин Малайз, Монголын шигшээ багийн тамирчид удаалжээ. Мөн эмэгтэйчүүдийн төрөлд Тайвань түрүүлж, БНХАУ болон манай улсын тамирчид дараах байруудад шалгарсан байна.

Түүнчлэн холимог багийн төрөлд Тайванийн баг аваргалж, манай улсын тамирчид мөнгөн медаль зүүж, БНХАУ-ын шигшээ гуравлажээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ