Хуульчид номын дуу сонсож байна

img

Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэстэй хамтран баруун бүсийн хуульчдад зориулсан хуульчийн 2013 оны нөхөн сургалт өнөөдрөөс Архангай аймагт эхэлж байна.

а

Уг сургалтад Баянхонгор, Архангай, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн өмгөөлөгч, нотариатчид болон хуульчид хамрагдаж байгаа юм. Сургалтыг хуульч, багш Н.Пүрэвням, Төв аймгийн сум дундын I шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаа, Иргэний хэргийн давж заалдах шатны VII шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр, Нийслэлийн захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, МХХ-ны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, өмгөөлөгч Л.Мөнхсайхан, МХХ-ны Ёс зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч Н.Баасанжав,  ХЗҮХ-ийн Сургалтын төвийн эрхлэгч Ц.Цэлмэг нар удирдан явуулж байна.

ө

Сургалт нь хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан хуульчдын мэдлэг мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага,  шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх зорилготой юм. Энэ сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

а

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ