Д.Эрдэнэбат: Монгол нутгаа зарчих сонирхолтой нэг ч хүн байхгүй

img

АН-ын бүлгийн хуралдаан үдээс хойш үргэлжлэн хуралдав. Хуралдааны завсар тус намын бүлгийн  дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд  хэлэлцэж байгаа болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэлдээ:

6

-Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын даргын мэдээлэл, Засгийн газрын мэдээлэл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судалж, санал болгох үүрэгтэй ажлын хэсгийн мэдээлэл болон УИХ-ын гишүүн ч Л.Цогийн мэдээлэл, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаагийн мэдээллийг сонслоо. Үдээс хойш эдийн засгийн чиглэлээр орж ирсэн хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Хуралдаан эхлэхээс өмнө нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Өчигдрөөс хэлээд Газрын тухай хуулиар худал мэдээлэл твиттер хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн. Ё.Отгонбаяр гишүүн твиттерээр “Өнөөдөр 18 цагаас газрыг гадаадын иргэнд өмчлүүлэхийн эсрэг жагсаал хийнэ” гэсэн мэдээллийг цацсан байна. Иймд энэ талаар мэдэгдэл хийхэд хүрлээ. Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй гэж заасан.

7

Монгол Улс 2002 онд анх удаа Газрын тухай хуультай болсон. Энэ хуулийн 44 дүгээр  зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах тухай асуудлыг тодорхой зааж өгсөн. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь гурав дахь парламентаа дамжин хэлэлцэгдэж байна. Энэ хуулийн 44-р зүйлд гадаадын иргэнд газар ашиглуулах заалт нь яг хуучнаараа хэвээрээ орж ирсэн. Газрыг дуудлага худалдаагаар борлуулахад анхны үнийг зарласан байна гэсэн ганцхан тодотгол нэмэгдсэн. Үүнийг орон нутгийн Засаг дарга нь шийдвэрлэнэ гэсэн хуучин заалт нь хэвээрээ байгаа. Өөр ямар ч өөрчлөлт ороогүй. Асуудлыг санаагаараа тайлбарлаж, нийгмийг өдөөж, хурал цуглаан зохион байгуулах гэж байгааг хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс хууль хяналтын байгууллагууд энэ асуудлыг анхааралдаа авч, ямар зорилгоор хйигдэж байгааг мэдэх  ёстой. Нийгмийн сэтгэл зүйд зохиомлоор бухимдал үүсгэн, тэр байтугай Үндсэн хуультай зөрчилдүүлсэн асуудлыг тараах, хурал цуглаан зохион байгуулахыг уриалах нь Үндсэн хуульд харшилна.

7

Дараагийн асуудал, Ерөнхий сайдын мэдээллийг сонссон. Эдийн засгийг идэвхжүүлэх энэ хугацаанд Засгийн газраас  өргөн барих ёстой хуулиудаа ерөнхийдөө өргөн барьчихсан. УИХ наадам хүртэл ажиллахаас өөр арга байхгүй. Маш их ачаалалтай дөрвөн долоо хоног бидний өмнө хүлээж байна. Одоо арваад хуулийн төслийг наадмаас өмнө бид дуусгах ёстой. Шаардлагатай гэж үзвэл УИХ дахь АН-ын бүлгээс чуулганы хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлт тавьж байгаа. Үүнээс өөр арга зам байхгүй.

7

Өнөөдөр Ерөнхий сайд “ТЭЦ-3” дээрх өргөтгөлийг хүлээж авах нээлтийн ажиллагаанд оролцож байгаа. Бид цахилгаан станц барина гэж нэлээд олон жил ярьсан. Үнийн зөрүүгээс болоод энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй яваа ч гэсэн “ТЭЦ-3” болон “ТЭЦ-4”-ийн өргөтгөлийг барьсанаараа монголын эрчим хүчний чадлыг 173мвт-аар хамгийн хямд өртгөөр нэмэгдүүлж байгаа. Урьд нь бид их өндөр өртөгтэй ажил хийдэг байсан. Жишээлбэл, 50 мвт-ын хүчин чадалтай Салхитын цахилгаан станцыг 2012 онд байгуулахад 120 сая ам.доларын өртгөөр боссон. Гэтэл өнөөдөр ТЭЦ-3-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар хийж байна. Тэгэхээр цаашид өргөтгөл хийх маягаар эрчим хүчний асуудлыг шийдвэрлээд явах нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайдад зөвлөсөн. Цаашид эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн тулд ямар эх үүсвэрийг сонгох вэ гэдгийг бодолцох ёстой.

7

Үндсэн хуультай холбоотой судалгааны талаар Л.Цог гишүүний мэдээлллийг сонссон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлторуулах нь зүйтэй гэсэн урьдчилсан дүгшнэлтийг бид зкүйтэй гэж үзэж байгаа. Үүнтэй холбогдуулаад, бүлэг дээрээ ажлын хэсэг зохион байгуулахаар болсон.

7

Дараагийн асуудал Сонгуулийн хуультай холбоотой. Энэ хууль дээр ажлын хэсэг жил гаруй хугацаанд нэлээд чамбай ажилласан байна. Ажиллах хугаацандаа улс төрийн бүх намууд, Төрийн бус байгууллагууд, судалгааны байгууллагуудын саналыг авсан байна. Одоо парламент дотроо энэ хуулийг ярилцах цаг болсон гэж үзэж байна. Парламент дахь намуудынхаа зөвшилцлийг хэрхэн хийх вэ, юуг ьн дэмжих вэ, болж өгвөл өмнөх амжилтаасаа ухрахгүй байх шаардлагыг тавьж байгаа. Хоёрдугаарт, олон сонгуулийг нэг мөр хамтад нь хийж байя гэсэн байр суурьтай байгаа. Энэ сонгууль нь хамгийн бага зардалтай байгаасай гэж хүсч байна. Хамгийн нээлттэй, хамгийн зөв тоолдог сонгууль байгаасай гэж хүсч байна. Тийм учраас бусад намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан. Өнөөдрөөс эхлээд анхныхаа уулзалтуудыг хийгээд явна. АН-ын хувьд урьд нь олсон ололтуудаасаа ухрахгүй байх тал дээр бусад намуудтай зөвшилцөнө. 2012 оны сонгууль 28:48 гэсэн хувилбараар явагдсан. Үүнийг ахиулаад 50:50 харьцаатай болгох санал бидний дундаас гарсан. “Шударга ёс “эвсэл бидэнтэй санал нэгтэй байгаа. Харин МАН-ын бүлэг жижигчилсэн буюу можаритори сиситемээр явъя гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаад байгаа. Гэхдээ бид хоорондоо ярилцаж байгаад алтан дунджийг олох байх гэж найдаж байна.  Газрын тухай хуулийг Монгол Улс баталж, иргэдээ өмчтэй болгох нь зайлшгүй. Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаас өөр аргагүй. Газраар дамжуулж иргэдийнхээ зээлжих, эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг баталгаажуулах ёстой. Энэ бол маш том хууль. Тиймээс Газрыг өмчлүүлэхгүй байх сонирхол давамгайлж болохгүй. Газрын тухай хуульд бэлчээр ямар ч холбоогүй болсон. Бэлчээрийг хувьчлахгүй. Уламжлалт ойлголт хэвээрээ байна. Бэлчээр бол монголын ард түмний уламжлалт ёс заншил, нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гол зүйл. Тиймээс бэлчээрийг хувьчлах тухай ойлголт байж болохгүй. Сүүлийн үед эх оронч дүр эсгээд популист маягаар улс төр хийдэг байдал түгээмэл болж байна.

7

Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Өрийн тухай хууль, Эдпийн засгийн ил тод байдлын тухай хууль гээд бүгдийг нь жадлан эсэргүүцэж, энэ Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татах санаархал зохион байгуулалттайгаар өрнөж байгаа нь яавч сайн зүйл биш. Монголд гялтайх зүйлгүй болсон мэтээр ярьж сурталчилж байгаа нь Монгол Улсыг хамгийн муухайгаар харагдуулж байгаа үйлдлийг хөхиүлэн дэмжиж байгаа нь хамгийн буруу улс төр хйиж байгаа юм. Монгол Улсад гялтайж байгаа, хөгжиж байгаа зүйл олон байна. Гэхдээ эдийн засгийн хүндэрлээс шалтгаалаад бидэнд тулгамдаж байгаа асуудал олон байна. Эдийн засгийн цоо шинэ эрх зүйн орчныг бий болгохын тулд хаа хаанаа хамтарч ажиллах нь чухал байна гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

7

-Газрыг ашиглуулах хугацаа нь 60 жил, хүсэлт гаргах юм бол нэмээд 100 жил хүртэл ашиглуулна гэж хуульд заасан гэдэг нь бодьтой мэдээлэл үү? Мөн гадаадын иргэнд газар өмчлүүлэх тухай заалт бий юу?

-Бид нэг юмыг ойлгох хэрэгтэй. Сайхан харагдах гээд сайхан юм яриад байж болно л доо. Би ч гэсэн чадна. Үндсэн хуулиа зөрчөөд, монгол нутгаа зарчихъя гэсэн сонирхолтой нэг ч хүн байхгүй гэдэгт би итгэж байна. Тийм мугуйд төр гэж угаасаа байж болохгүй шүү дээ.  Өмчлөх, эзэмших, ашиглах, түрээслэх эрх гэдэг бол дөрвөн өөр ухагдахуун. Ард түмэнд газрыг нь өмчлүүлнэ гээд олон жил худал яриад, улс төрөөс болоод төр зоригтой алхам хийж чадахгүй байсан. Бид энэ асуудлыг шийдэх үүрэгтэй. Гэхдээ зөв шийднэ.  Стратегийн ордын тухай асуудлаар хоёр янзын зөрчилдөөнтэй асуудал бий. Үндсэн хуульдаа “Газар бол ард түмний өмч” гээд заачихсан. Гэхдээ уул уурхайн баялгийг ямар хэлбэрээр ашиглавал ард түмэнд үр өгөөжтэй байх вэ гэдэг дээр гишүүдийн дунд хоёр янзын санал байна. Нэг хэсэг нь стратегийн орд газар байх ёстой, тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг. Нөгөө хэсэг нь хэрэв бид уул уурхайг илүү үр ашигтай ашиглая гэвэл төрийг оролцуулахгүй байя. Төр оролцохоороо хамаг юм нь шахааны байдлаар явагдаж, улс төржсөөр ард түмэн  баялгаасаа хүртэж чадахгүй байна гэдэг. Энэ хэсгийн зөв сонголтыг хийе гэдэг дээр намууд болон өөрсдийнх нь зөв байр суурин дээр байгаа байх гэж бодож байна. Түүнээс ямар нэг баяр наадам, хөл бөмбөгийг далимдуулаад, ардуур нь хулгайч нар асуудлыг шийдэх гээд байгаа юм шиг ойлголтыг төрүүлж, ийм гэнэн улс төр хийж болохгүй шүү дээ.

.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ